Уралдаанд ирүүлсэн материал

Санал болгож буй нэр

Дүүрэн Амьдрал Даатгал

Илгээсэн: Чүлтэм Дашдэлэг

Нэрийн тайлбар

“Дүүрэн” гэх тэмдэг нэр нь маш олон эерэг утгыг агуулдаг. Сэтгэл дүүрэн, элбэг дүүрэн, бүрэн дүүрэн гэх мэтээр дутуугүй амьдарч, дундуургүй жаргахыг хэзээд бэлгэдэж байдаг. Ерөөс монголчууд эрт дээр үеэсээ бэлгэдэл зүйг өндөр түвшинд хөгжүүлж ирсэн ард түмэн. Хувь хүн, байгууллага, бизнес, үйлчилгээ гээд бүхий л зүйлд нэрийн бэлгэдэл онцгой чухал нөлөөтэй. Жишээлбэл, “Дүүрэн шанага дуугүй” гэсэн ардын зүйр цэцэн үг нь “хүний сэтгэл хангалуун бол тэр болгон үг яриа гаргаад байдаггүй” гэсэн санааг илэрхийлдэг ажээ. Тэгэхээр “Дүүрэн Амьдрал Даатгал” гэдэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл хэзээд дүүрэн байх, тухайн байгууллага өөрөө ашиг орлого амжилт бүтээлээр ямагт дүүрэн явахыг бэлгэднэ. Тиймээс үндэсний хэмжээний даатгалын байгууллага энэ үгийг оноосон нэрэндээ ашиглах нь бэлгэдлийн хувьд ч, хэлэх, уншихад сонсголонтой байх тал дээр ч нэн оновчтой сонголт байх болно. Түүнчлэн, “Бүрэн дүүрэн” гэх хоршоо үг ч “дутуу дулимаг юмгүй, төгс төгөлдөр” гэсэн утга бэлгэдлийг агуулж байна. Манай хэл бичгийн нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн алдарт “Монгол орон” дуу, шүлэгт: ...Маш дэлгэр хангай минь Мал сүргээр дүүрэн Малчин олон Монголчууд Жаргал цэнгэлээр дүүрэн... гэсэн онцгой дөрвөн мөр шигтгээ бий. Зөвхөн энд л гэхэд “дүүрэн” гэдэг үг гол бэлгэдэл болж, тухайн уран бүтээлийг тод томруун товойлгон харуулах үүрэг гүйцэтгэж байна. Одоо оноосон нэрэнд орж буй гурван үгээ бүлэглэн тайлбарлаж үзье. Эхний хоёр үг: Дүүрэн Амьдрал. Дутагдагдаж гачигдах зүйлгүй, аливаа эрсдэлд орохгүй, эрүүл саруул жаргалтай, элбэг баян сайхан амьдралыг хэлэх нь тодорхой. Үүн дээр “Даатгал” гэсэн үг нэмэхэд “Дүүрэн амьдралыг бий болгох даатгал”, “Даатгал-Дүүрэн амьдралын үндэс” гэсэн утга санаанууд гарч ирнэ. Сүүлийн хоёр үг: Амьдрал Даатгал. Амьдралын даатгалын үйлчилгээний онцлогийг тодотгож өгнө. Бусад онцлог: Нэрийн гурван үгийг товчилж бичихэд “ДАД” болно. Аль ч талаасаа уншигддаг ийм цөөн үсэгтэй үг нь лого, брэндинг дизайны ажилд давуу тал бий болгодог. Жич: "Амьдрал" гэх үгэн дээр харъяалахын тийн ялгал нэмж "Дүүрэн Амьдралын Даатгал" болгож болно. Гэхдээ тийн ялгалгүй байсан нь илүү сонсголонтой гэж бодож байна.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

1. Учирч болох эрсдэлүүдийг үл тоох, даатгахгүй орхих, 2. Эрүүл мэндийн асуудал /Гэр бүлийн гишүүн хүндээр өвчлөх, осол аваарт орох, тахир дутуу болох, амь насаа алдах гэх мэт/ 3. Ажилгүйдэл. 4. Хорт зуршил /архи, тамхины зохисгүй хэрэглээ/, өөрийн боломжоос давсан хэт тансаг хэрэглээ. 5. Санхүүгийн мэдлэгийн хомс байдал.

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

1. Өрхийн төсөв хөтөлж, орлого зарлагын хэмжээгээ бодитоор мэдэж тооцоолох, 2. Орлогын олон эх үүсвэртэй болох, 3. Зардал хэмнэх боломжуудыг ашиглаж сурах, 4. Мөнгөн хуримтлал үүсгэх, 5. Даатгалын үйлчилгээнд хамрагдаж, ирээдүйн эрсдэлээс хамгаалах

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

1. Амь насны даатгалд хамрагдсан гэр бүлийн гишүүн амь насаа алдахад ар гэр нь санхүүгийн хүндрэлд орохгүй. 2. Эрүүл мэндийн даатгал хамрагдсан хүн аливаа өвчин зовлонг санхүүгийн бэрхшээлгүй даван туулна. Мөн даатгалаар авах эрүүл мэндийн үйлчилгээ нь илүү баталгаатай, найдвартай, чанартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний стандарт үйлчилгээ байдгийг санах хэрэгтэй. 3. Тэтгэврийн даатгалд хамрагдсанаар ахмадууд санхүүгийн эрх чөлөөтэй байж, үр хүүхдэдээ өв хөрөнгө үлдээх боломжтой. 4. Сургалтын төлбөрийн даатгалд хамрагдсанаар гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүд чанартай, өндөр өртөгтэй боловсролыг хувийн санхүүгийн боломжоос хамаарсан ямар нэгэн тасалдал, доголдолгүйгээр эзэмших боломжтой. 5. Хуримтлалын даатгалтай болсноор орлогын эх үүсвэр хумигдах буюу эрсдэл үүссэн үеийг санхүүгийн хүндрэлгүй даван туулж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой.

Санал болгож буй нэр

Ашид Амьдралын Даатгал

Илгээсэн: Мягмаржав Мөнхцэлмэг

Нэрийн тайлбар

1,2,3... Алив ээ, сэрээрэй. 1, 2, 3... Дүүд, дүүд, дннннн... Хумьж давчидсан сүүлчийн амьсгаа. Хормын төдийд ийн бодогдлоо "Юу ч хураагаагүй юм сан. Юунд ч хүрээгүй юм сан. Юу ч үлдээгээгүй сэн. Юугаараа намайг нутагшуулах бол... Аавынхаа өлмийд тавиулах, алгын чинээ газарны мөнгийг ч хураалгүй явчих гэж дээ. Үхлээс бүү айхтун, бас үхэхийг хүсээд байх хэрэг юун гэж Жуанзы Богдын хэлсэн үнэн байдаг бололтой гэж бодогдоно. Үхэх гэж байж ингээд бодож байдаг би ч гэхийн завдалгүй сэрүүлэг минь дуугарч гүн нойрноосоо сэрлээ. Уншсан нийтлэлээсээ болоод үхээд сэрлээ хэмээн бодсон ч шаналал мэдрэмж нь үнэмшилтэй байсан болохоор монгол хүний л ёсоор шээсэндээ хэлж нулимлаа. Гэхдээ л энэ бодлоосоо өөрийн эрхгүй айхдаа ажлынхаа цонхоор утаатай хотоо харахдаа нэгэн мэргэн үгийг бас л санагалзав. Эрүүл мэнд чухал биш ч эрүүл мэндгүйгээр бүх зүйл юу ч биш ээ гэж. Тийм болохоор эрүүл байхын тулд, хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулаас сэргийлэх зам нь даатгал байж таарсан юм. XIV зууны үед далайд гарч буй хүмүүс сан бүрдүүлэн амь насаа эрсдэлээс хамгаалж байсан бөгөөд аюулд орвол түүгээр амь насанд нь учруулсан эрсдэлийг барагдуулдаг байсан гэдэг. Тэгж даатгалын үүсэл эхэлсэн гэж үздэг. Тэгэхээр даатгалын эх үндэс нь эрүүл мэнд, амь насаа хамгаалахаас эхэлж байна. Тиймээс хэзээ ч төгсөж болох амьдралд, хэн нэгэнд юу үлдээснээ эргэцүүлэх тэр мөчид, үүрд амьдарч чадахгүй ч үргэлжлэлдээ үлдээх ашдын амьдралын баталгаа нь даатгуулах үйл л байсан юм. Зүүд байсан ч зөнтэй байж мэдэх юм гэж бодолд автуулсан агшин байсан. Гарц эрж амьдрал руугаа өнгийхдөө л мэдэрсэн. Хэзээд эрсдэл тойрон байгааг. Утаанаас эхлээд, уралдаж улангассан их хотын хөл хөдөлгөөнөөс эхлээд, урд унаад ирж болох өндөр барилгын ажилбаруудаас эхлээд урд минь аюул далдхан отож байгааг анзаарсан юм. Тэгж л би даатгуулах хэрэгтэйг ойлгуулахдаа мөнхийн амьдралд мөрөөдөөд хүрч чадахгүй ч үүрд дурсамжинд нь үлдэх үйлийг даатгуулснаар би хадгалж чадах юм гэж бодож билээ. Үүрдийн амьдралыг даатгал л мэдрүүлнэ. Үхээд яана даа биш, үхсэн ч харамсахгүй дээ гэж амьдарна. Үхлээс айгаагүй ч, үхэхийг хүсээгүй үйл минь. Үүрд мөнхийн амьдралыг бэлэглэхгүй ч үргэлжлэл болсон үрсийнхээ ачаанаас хөнгөлөх боломж ч байж мэднэ. Хэн нэгний нуруунд дааж ядах ачааг үүрүүлэх бус даатгуулаад амьсгалж байвал давааг зоригтой давж давшлах хүчтэй болж болох юм. Ашдын бэлэг хэмээн бэлгэшээдэг ард түмэнд "Ашдын амьдралын даатгал" л утга төгс санагдах байх. Эрсдэл дүүрэн амьдралаас эмээж бус эрэмгий давших сэтгэлийн хүчийг энэ нэр хайрлах буй. Над шиг зүүдэлж, над шиг бодсон нэгэнд зориг хайрлах байх.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Хязгааргүй хэрэглээ Төлөвлөгөөнөөс гажууд зардал Оновчтой бус зардал

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Өрхөд юу хамгийн хэрэгцээтэй чухал болохыг тодорхойлох Шаардлагагүй зүйлд илүү зардал гаргахгүй байх

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Өрхөд учирсан гэнэтийн аюулаас хамгаална.

Санал болгож буй нэр

. Даяар Даатгал

Илгээсэн: Баярсайхан Тэгшжаргал

Нэрийн тайлбар

"Монгол хэлний их тайлбар толь"-д "Даяар" гэх үгийн утга нь "нийт, хотлоор" гэсэн утгатай. Нэрийг сонгосон аргачлал, сонгосон нэрэнд холбогдох давуу талуудыг танилцуулья. -Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн санд бүртгэлтэй нийт 26 даатгалын компанийн оноосон нэр дээр Утга агуулга болон сонсголонтой байдал гэсэн 2 үзүүлэлтээр харицуулсан бичил шинжилгээ хийв. Шинжилгээгээр давуу талыг бий болгож болох оноосон нэрийн зарим шинж чанаруудыг илрүүлэн нэр хайлтын гол хүрээллээ болгож ажиллав. -Байгууллагын оноосон нэрд тавигдаж болох шалгууруудыг боловсруулав. -Шинжилгээгээр илрүүлсэн шинж чанар бүхий оноосон нэрсийн жагсаалт гаргаж, шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлэн "Даяар даатгал" нэрийг сонгов. Үндэслэлүүд 1. "Даяар" гэсэн үг нь "даатгал" гэдэг үгтэй авиа зүйн хувьд нийцэл сайтай. 2. "Даяар" болон "даатгал" гэсэн үгнүүд нь хоршиж хоногших тал дээр давуу чанартай. 3. "Даяар даатгал" оноосон нэр нь дуудлагын хувьд хялбар бөгөөд сонсголонтой, андуурч сонсогдох юмуу алдаатай бичигдэх магадлал бага. 4. Латинаар галиглан бичихэд хялбар. (ө, ү үсэг ороогүй) 5. ddaatgal.mn dayaar.mn зэрэг богино, хялбар бичигдэх домайн нэрүүд домайн бүртгэлийн санд нээлттэй байгаа. (domain.mn) 6. "Даяар" гэсэн үгийг оноосон нэрэндээ агуулсан цөөн байгууллага байна. (opendata.gurtgel.gov.mn) 7. Хайлтын системд үр дүнтэй байрших, "даяар" гэсэн үг дангаараа түлхүүр үг болох давуу талтай. (google seo tools) 8. Хэрэглээнийхээ хувьд хэт түгээмэл биш, салаа утгагүй хэрэглэгддэг, төрийн дуулалын эхний бадагт дуулагддаг, үндэсний бөхийн аварга цолны чимэгт дуудагддаг зэрэг нь "даяар" гэдэг үгний брендийн илэрхийлэл болж чадах онцгой шинж байдлыг илэрхийлж байна. 9. "Даяар" гэсэн үгийн утга нь эерэг, салаа биш, даатгалын компаний үйлчилгээгээ олонд хүргэх зорилготой нийцсэн сайн илэрхийлэл болж байна. 10. "Даяар даатгал" оноосон нэр нь хүлээн зөвшөөрөгдсөн, олон хүн үйлчлүүлдэг, найдвартай, хүчирхэг даатгалын компани гэсэн шууд сэтгэгдлийг төрүүлэхүйц байна.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

1. Хэрэглээний бодлогогүй шийдвэр гаргалт (Цалин тэтгэвэрийн болон хэрэглээний зээл нийт зээлийн үлдэгдлийн 28%-г эзэлж байна) 2. Бага хэмжээний санхүүгийн алдагдал хуримтлагдан асуудал үүсгэх (зээлийн хүү, алданги гэх мэт урт хугацаандаа эрсдэлтэй байдлыг үүсгэж байна. 3. Эрүүл мэнд, амь настай холбоотой гэнэтийн зардал болон орлогын хомсдол (Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 11 жилээр бага, харин орлогын төвшин 14%-аар их байгаа, нас баралтаас шалтгаалсан санхүүгийн хүндрэлийн шалтгааныг тодотгон харуулж байна. 4. Гадаад орчны нөлөөлөлтэй орлогын хомсдол юмуу зардлыг өсөлт 5. Тохиолдлын шинжтэй гарз, өр төлбөр, хохирол

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

1. Санхүүгийн хариуцлагаа ойлгож, санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх (хамгийн сайн арга) 2. Хэрэглээний зөв дадал зуршил, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох (Хамгийн том эрсдлүүдээс бүрэн сэргийлж чадахгүй ч зайлшгүй хэрэгжүүлэх арга зам) 3. Эрсдлийг бууруулах даатгалын үйлчилгээ авах (Даатгалын салбар жил тутам өсч байна, зөв үйлчилгээг сонгох нь чухал ) 4. Эрүүл мэндийн оношлогоо шинжилгээнд хамрагдах (Өвчнийг эрт илрүүлэх нь ач холбогдолтой ч эрүүл мэндийн эрсдлийг тодорхой хэмжээнд л буууруулна ) 5. Эд хөрөнгийн найдвартай байдлыг бэхжүүлэх (олон төрлийн арга хэрэгсэлүүд байгаа нь зөвхөн зарим төрлийн эрсдлүүдийг бууруулж чадна.

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

1. Хариуцлага, хуримтлал, даатгалыг сурталчилах нь маш чухал ач холбогдолтой. 2. Даатгал, хадгаламж, эрүүл мэнд, хэрэглээний дадлыг сурталчилдаг нийгмийн маркетигийн компанийг талууд хамтран байгуулах хэрэгтэй. 3. Улсын даатгалын сангийн асуудлал хүндрэлүүдийг илчлэн үр дүнтэй болгох хэрэгтэй. 4. Олон нийтийн сэтгэлгээг өөрчилж хувийн даатгалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. 5. Амьдралын даатгалын үйлчилгээ төрөлжин хөгжсөнөөр өрхийн санхүүгийн тогтвортой байдал хангагдахад асар том нөлөөтэй.

Санал болгож буй нэр

Мөнх Нас Даатгал

Илгээсэн: Bayrtsaikhan Otgonbayr

Нэрийн тайлбар

Мөнх-. Хүн даатгал хамрагдсанаар өөрийн үнэт зүйлсээ мөнхөд хамгаална. Мөнх гэдэг үг нь дээр үеэс л бат бөх найдвартай итгэлтэй гэдэг үгс үүдийг дотроо агуулж ирсэн Нас- даатгуулснаас хойшид гарсан бүх эрсдэлийг даатгалтайгаа хамтдаа шийдвэрлэнэ. Нас- хүн бүр амьдрахын эрхээр нас нэмдэг. Амьдрахын эрхээр ажиллаж амьдардаг хөдөлмөрлөдөг , үр хүүхэд ээ тэжээж эд хөрөнгө тодорхой хэмжээний хуримтлал үүсгэдэг. Амьдрах явцад олон саад бэрхшээл мөнгөний асуудал тулгардаг харин даатгалд хамрагдсанаар энэ бүх эрсдэлээ хөнгөлөлт эдэлж санхүү болон цаг хугацааны хувьд хэмнэлт эдлээрэй. Мөнх Нас даатгал гэж нэрлэснээр даатгалын талаарх ямарч мэдлэггүй хүмүүст жаахан ч гэсэн мэдлэг өгөх үүднээс Мөнх Нас гэсэн нэрийг бодож оллоо. Аливаа үйл нэрээсээ эхлээд их утга учир уялдаатай байдаг гэж үздэг. Тийм ч учраас Мөнх Нас Даатгал гэхээр бүх хүмүүст ойлгомжтой бас нэг даатгуулсан бол бат бөх оршин тогтнох гэсэн утгаар авж үзсэн.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

1. Цалин мөнгө хүрэлцэхгүй 2. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх 3. Хүүхдийн сургалтын төлбөр өсөх 4. Олон төрлийн татвар төлдөг 5. Олон ам бүлтэй эсвэл 2 ба түүнээс дээш оюутантай бол өрхийн санхүү хэцүү. Бас гэнэтийн осол, өвчин эмгэг, санамсаргүй гэнэт тулгардаг зүйлс өрх гэр бүлийг санхүүгийн эрсдэлд оруулахад хүргэдэг. Санхүүгийн асуудал бол хүн бүр айл бүрт тулгар ч байна.

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

1. Өөрсдийн багахан ч гэсэн хуримтлалтай болох 2. Мөнгөө үр өгөөжтэй хайрлаж гамнаж хэрэглэх ёстой. Мөнгийг олоход хэцүү, үрэхэд амархан юм 3. Өрхийн сарын дундаж хэрэглээгээ тооцох. Энэ сард өөрсдийнхөө болон өрх гэртээ авах зүйлээ бодож төлөвлөх 4. Өрхийн сарын орлогоо тооцож түүнийгээ өрхийн сарын орлогдоо хуваарилах 5. Өрхийн гишүүн бүр илүү урсгал зардлаа хэмнэх. Ингэснээр гэр бүлийн гишүүд илүү зардлаа хэмнэснээр хуримтлал үүсгэж чадна. Үүсгэсэн тэр хуримтлал нь эргээд гэр бүлд болон аливаа нэг эрсдэл тулгарахад хуримтлалаа ашиглаж зохицуулах давуу талтай

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

1. Даатгал хамрагдсанаар эрсдэлд орвол даатгал гарсан эрсдэлийг хөнгөлж өгдөг давуу талтай бөгөөд хүн бүрт хамааралтай найдвартай тус ч анд гэж нэрлэж болно. 2. Даатгал хамрагдаж гарсан эрсдэлээ хөнгөлж байна гэдэг маань өрхийн орлогоос сул зардал гаргахгүй хэмнэж байна гэсэн үг. Өнөөгийн нийгэмд хүн бүр даатгалд хамрагдаж чадахгүй байна. Үүний нэг шалтгаан нь эдийн засаг, ажил хөдөлмөр байх гэж боддог. 3. Хүн бүр алдаа гаргадаг тул даатгалд хамрагдах ёстой. Гай хэлж биш хийсэж ирдэг 4. Өрхийн гишүүд бүр мөнгөний, болон эрүүл мэндийн эрсдэлд орвол даатгалаар төлүүлж болон. Даатгалд таны алтан цаг хором мөч бүрийг хэмнэхээс гадна эдийн засаг мөнгө төгрөгийг чинь хэмнэхээс гадна гэр бүлд эрүүл мэндэд чинь нэн тустай 5. Та даатгуулаад үз таны гэр бүл, амь амьдрал ахуйд үнэхээр их нөлөөтэй бас хэрэгтэй ашигтай хэмнэлттэй

Санал болгож буй нэр

Мөнх Амьдралын Даатгал

Илгээсэн: Шархүү Энхжаргал

Нэрийн тайлбар

Мөнхөд таныг эрсллээс хамгаална гэсэн утгатай

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Өвчин, гамшиг, ажилгүйлэл, ядуурал, санхүүгийн мэдлэг

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Даатгалд дөатгуулах, санхүүгийн мэдлэгээ сайжруулах, эрүүл мэнддээ анхаарч эрүүл зөв хооллох, биеийн тамираар хичээллэх, байнгын тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхлэх,

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Өрхийн санхүүгийн доголдох үед даатгалаас нөхөн олговор олгоно. Ямар даатгалд хамрагдсанаас шалтгаалан нөхөн олговор олгогдоно. Жишээ нь: Амь насны даатал энэ нь гэнэтийн болон өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд урт хугацаат орон сууцны зээлийн үлдэгдэлийг төлж барагдуулна. Энэ нь гэр бүлээ их хэмжээний өр төлөх эрсдэлээс хамгаалж байна. Тэтгэврийн даатгал Энэхүү даатгал нь тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалаас гадна нэмэлт тэтгэвэр авах боломжийг олгоно. Тэтгэврийн даатгалд хамрагдсанаар 60 наснаас эхлэн нэмэлт тэтгэвэр авах ба хуримтлалын мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээгээр амь насны даатгалын хамгаалалт үйлчилнэ.Хэдий хэмжээний тэтгэврийн хуримтлал үүсгэх, хэдэн жилийн турш тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.Таны хуримтлуулсан мөнгө зөвхөн таны нэр дээр хадгалагдаж, зөвхөн танд зориулагдана. Тэтгэвэр авч байх үедээ тэтгэврийн хэмжээ болон тэтгэвэр авах хугацааг өөрчлөх боломжтой.Хуримтлал үүсгэх хугацаандаа давхар амь насны даатгалд даатгагдана.Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжтой. Тэтгэврийн хуримтлалаа өв залгамжлуулах буюу гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүстээ шилжүүлэх боломжтой. Тэтгэврийн хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсхүл нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр нь хуримтлуулахаар гэрээнд тусгасан бүх мөнгийг ар гэрт нь олгоно. Тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд үлдэгдэл тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгоно. Хүүхдийнхээ ирээдүйд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох “Боловсролын хуримтлалын даатгал” нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрт зориулсан мөнгөн хуримтлалыг таатай нөхцөлөөр хуримтлуулах боломжийг олгоно. Эцэг эхчүүд ямар нэгэн санхүүгийн дарамт, хүндрэл бэрхшээлгүйгээр хүүхдийнхээ их дээд сургуулийн сургалтын төлбөрийг хуримтлуулна. Хуримтлагдсан мөнгөө хүүгийн өсөлтийн хамт авч бусад зардалдаа хэрэглэх боломжтой. Даатгалын гэрээ цуцлагдвал үүссэн хуримтлалыг буцаан олгоно. Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлөөр төлөх боломжтой. Хуримтлал үүсэх хугацаанд даатгалын хамгаалалт үйлчилнэ.. ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ Хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ. Эцэг / эхийн амь нас 24 цагийн турш дэлхийн бүх улс оронд даатгагдана. Эцэг/эхийн аль нэг аливаа шалтгаанаар амь насаа алдсан тохиолдолд даатгалын хураамжийг компани хариуцаж хүүхдийг 18 нас хүртэл нь сар бүр 50,000₮ тэтгэмж олгоно. Мөн сургалтын төлбөрийг гэрээний дагуу олгоно. уримтлалын даатгал нь даатгуулагч амь насны даатгалын хамгаалалттайгаар хуримтлал үүсгэх боломжийг олгодог. Хуримтлалын даатгалын ердийн хадгаламжаас ялгагдах онцлог нь таны үүсгэхийг хүсч буй хуримтлалын дүнгээр танд амь насны хамгаалалтыг бий болгох бөгөөд гэрээний хугацаа дуусахад даатгалын үнэлгээг бүрэн олгоно. Амьдралын даатгал нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр, дэлхий дахинд 24 цагийн туршид үйлчилнэ. Хураамж төлөлт уян хатан, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг дор, эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой. Даатгалын хураамжаа төлөх боломжгүй болсон тохиолдолд тусгай нөхцөлөөр гэрээг үргэлжлүүлэх боломж Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр нэр хүнд бүхий гадаадын давхар даатгалын хамгаалалтад орно. Санхүүгийн найдвартай хамгаалалт бий болно.

Санал болгож буй нэр

Жаргалант Ирээдүйн Даатгал

Илгээсэн: Төмөр Идэр

Нэрийн тайлбар

Даатгал гэдэг бол эрсдэлийг шилжүүлж авдаг бизнес. Нийгэмд яагаад хэрэг болсон бэ гэдэг сонин байх болов уу. Даатгал нь 800 жилийн тэртээ Англид үүсч хөгжсөн. Эрсдэл гарах бүрт хохирол учраад байдаг юм байна. Санхүүгийн хохирол учирч, хүмүүсийн бизнес дампуурдаг. Усан онгоц эвдэрч гэмтлээ гэхэд тэднийг эргүүлэн босгоход мөнгө төгрөг хэрэгтэй болоод байж. Ачиж явсан бараа эвдрэх эрсдэл гарахад тэр эрсдэлийг өөртөө шилжүүлж авахдаа хохирсон хүнийг хохиролгүй болгох боломж байдаг юм байна гэдгийг олж харжээ. Үүнээс даатгал үүссэн түүхтэй. Далайчид санаачилсан. Гурав, дөрвөөрөө нийлж байгаад одоогийнхоор бол сан үүсгээд далайгаас эргэж ирээгүй, эсвэл дээрэмчдэд олзлогдсон, живсэн хүмүүст, ар гэрт нь нөгөө хуримтлуулсан мөнгөнөөсөө өгдөг байжээ. Эрсдэл гарсан ч гэсэн хохиролгүй болох боломж байдаг юм байна гэдэг ойлголтоос энэ харилцаа үүсчээ.Хүн бүхэн ирээдүйгээ өвчин зовлон,үхэл хагацалгүй,эрүүл саруул,элбэг дэлбэг,аз жаргалтай сайн сайхнаар бодож хүсдэг билээ.Гэвч хүн амьдралдаа эрээн бараан,зовлон жаргалд сүлэлдэж хорвоог туулж нэгэн насыг бардаг.Мөнхийн ус гэж байхгүйн адил эрсдэлгүй ирээдүй гэж байхгүй.Даатгал бол хэн нэгэн хүн,байгууллагад ирээдүйд учирж болох эрсдэлийг даатгалын байгууллага өөртөө шилжүүлж авах хэлбэр юм.Орчин үед эрсдэл учирж болох бүх зүйл даатгалд хамрагддаг болсон бөгөөд олон төрлийн даатгалын үйлчилгээ бий болжээ.Манай Монгол улсад даатгалын байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд олон төрлийн шинэ даатгалын үйлчилгээ бий болжээ. Ирээдүйд юу тохиолдох ямар зүйл туулах,ямар эрсдэл учирж ямар хохирол хүлээхийг урьдчилан мэдэх аргагүй.Хүний амьдрал өнгөрсөн одоо ирээдүйн нийлбэр юм.Тийм учраас ирээдүйд учирж болох эрсдэл хохирлыг санхүүгийн хувьд даван туулж санхүүгийн тогтвортой байдлаа хангахын тулд одооноос амьдралын даатгалд хамрагдах хэрэгтэй гэж бодож байна.Нэг үгээр эрсдэлгүй ирээдүй бол аз жаргалтай ирээдүй гэж бодоод ийм нэр санал болгож байна.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

1.Өвчин зовлон 2.Осол аваар 3.Бэртэл гэмтэл 4.Үхэл хагацал 5.Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж эрүүл мэнд,эд хөрөнгийн хохирол хүлээх(үер усны аюул,газар хөдлөлт,гал түймрийн аюул гэх мэт) 6.Байнгын орлогогүй болох (ажлаас халагдах,байгууллага татан буугдах,дампуурах 5.Улс орны эдийн засгийн байдал(ханш унах,хадгаламжын хүү буурах гэх мэт)

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

1.Хүн өрх айл нь өөрөө нийгмийн хамгийн үнэт капитал санхүүгийн эрхлэгч тул өөрийнхөө болон өрхийн гишүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж эрүүл саруул амьдралыг хэвшил болгож биеийн тамир,спортоор хичээллэж цаг тухайд нь эрүүл мэндийн үзлэгт байнга хамрагдаж байх 2. Амьдралын даатгалд хамрагдах 3.Хуримтлал үүсгэх 4.Банкинд мөнгөө хадгалуулах 5.Тогтмол найдвартай орлоготой бизнест хөрөнгө оруулах,эрхлэх

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Хувь хүн болон өрхд ирээдүйд ямарваа нэгэн эрсдэлийг санхүүгийн хувьд даван туулахад санхүүгийн тогтвортой байдал хэрэгтэй.Амьдралын даатгалын үйлчилгээнд үйлчлүүлсэнээр хувь хүн болон өрх айлд ямар нэгэн эрсдэл учирахад даатгалын байгууллагад төлсөн дүн,хамрагдсан хугацаанаас хамаарч тодорхой хувь хэмжээгээр туслалцаа авч тухайн эрсдэлийг даван туулж санхүүгийн тогтвортой байдлаа хадгалан үлдэх болно.

Санал болгож буй нэр

Ашид Амиржуулах Даатгал

Илгээсэн: Demberel Sainjargal

Нэрийн тайлбар

Ашид ~ашид мөнх орших амиржуулах~тайван санаа зовох зүйлгүй амгалан байх нь хүний хамгийн энгийн оршихуй чин хүсэл юм буддын шашин ч энэ тухай сургадаг

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Гэнэтийн осол гэр бүл салалт дампуурах ажилгүй болох орлого огцом буурах хөдөлмөрийн чадвар хэсэнчлэн болон бүрэн алдах гэх мэт олон эрсдэл өрхийн санхүүгийн доголдолд хүргэдэг билээ. Нийгмийн хамгийн жижиг боловч үндсэн бүрэлдэхүүн болох өрх бүрийн гишүүн бүр үүрэг ээ ухамсарлаж амьдрах мөн хүүхдээ энэ хүмүүжлээр багаас нь ойлгуулах насанд нь тохирсон мэдээлэл өгөхгүй байх нь ирээдүйн хариуцлагаа ухамсарлаагүй иргэн эцэг эхчүүд бид өөрсдөө эрсдэл бий болгож байна. Мөн үүнээс гадна нийгмийн болон улс төрийн хэт нөлөөлөл өрх бүрийн гишүүн бүрт шууд хамааралтай байдаг.

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Гэрлэлтийн гэрээ амь насны даатгал хуримтлалын даатгал хуримтлалын хадгаламж ашигтай хөрөнгө оруулалт гэр бүлийн хамтын төлөвлөлт гишүүдийн хариуцлага хүлээх үүргийг хамтран тохиролцсоны дагуу гишүүн бүр ягштал мөрдөх өндөр мөнгөн дүнгээр худалдан авалт хийхээс өмнө урьдчилсан судалгаа хийх хэсэг зуур хүлээх мэргэжлийн хүний зөвлөгөө авах нэмэлт орлого олох боломж хайх даатгал ын бүтээгдэхүүний бодлого нөхцлийг иргэдэд илүү нарийн ойлгомжтой мэдээлэл байнга хүргэдэг байх хэрэгтэй юм. Мөн даатгалын байгууллагын бүтээгдэхүүний төрөл бодлого нөхцлийг монгол иргэдийн уламжлалт зан байдал өв уламжлалтай уялдуулан тогтоох замаар бүрдүүлэх нь хамгийн чухал юм үзүүлэлт юм эцэг эх ээс үр хүүхдэд уламжлагдан хадгалагддаг нь энгүй том соёл заншил уламжлал мөн бахархал юм. Ашид мөнх амгалангийн замыг бүрдүүлэхэд даатгал-уламжлал нэн холбоотой мөн монгол хүний сэтгэлийг татах хамгийн зөв зам болох биз ээ

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Урт хугацааны төлөвлөлт санхүүгийн хариуцлага ыг төлөвшүүлэх гэнэтийн аливаа ослоос өөрөө болон гэр бүл ээ хамгаалах гэр бүлийн санхүүгийн боловсролд анхаарах хүүхдүүдэд ухамсарлуулах, тогтвортой буюу гишүүд бүр хариуцлагаа ухамсарлаж амьдрах хамтын ярилцлага хийж байж харилцан зөвшилцөж шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Иргэдийн хувийн хариуцлага нь даатгалын эрсдэлтэй шууд хамааралтай тул хувь хүн бүр өрх бүрийн гишүүн бүр эцэг эхчүүд бүгд анхаарах хэрэгтэй юм мөн даатгалын байгууллагын нөхөн төлбөрийн хэмжээ тогтвортой санхүүгийн хувьд урт удаан тогтнож чадах баталгаа хариуцлага хариуцлага тай байж чадсаны төлөө олгох урамшууллын систем хууль эрхзүйн тогтвортой байдлыг хангах мэдээлэл өгөх нь даатгалын байгууллагын эрхэм үүрэг хүлээх нийгмийн хариуцлага юм. Мөн хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо бий болгох зохицуулалт хийх тухай эрх баригчид болон бусадтайгаа хамтран хэлэлцэх нь шийдлийг олох, олон улсын амжилттай туршлагыг нэвтрүүлэх талаар судалж дуу хоолойгоо хүргэхийг хичээж ажиллах хэрэгтэй гэж би боддог. Уламжлалт зан чанар үндэстний улмаар өрх бүрийн гишүүний сэтгэхүйн онцлогт нийцүүлэн ирээдүйн хариуцлагаа ухамсарласан хариуцлагатай иргэн бэлтгэх нь урт хугацааны амьдралын даатгалын байгууллагын бодлого хамтын хариуцлага билээ бид нэгдэж нэгдмэл сонирхолтой байж ашид мөнх амгалан оршихпно гэж би итгэж байна

Санал болгож буй нэр

Эрсдэлгүй Амьдралын Даатгал

Илгээсэн: Эрдэнэсүрэн Бат-Эрдэнэ

Нэрийн тайлбар

Оролцогчын Нэр: Э.Бат-Эрдэнэ РД: УП92013031 Холбогдох утасны дугаар:88170700 Танайд өгөх нэр: "Эрсдэлгүй амьдралын даатгал" Уриа: "Таны амьдралыг Нахиаг бид услана" Тайлбар: Таны амьдралыг цэцэгтэй Маш том мод гэж бодоё. Модыг услаж арчиж тордож бас тэжээж байдаг. Цэцгийг арчлаад л байх юм бол цэцэг таньд хамгийн сайн сайхныг мэдрүүлж сайхан энерги үзэсгэлэн гоо , амар тайван байдал болоод эрч хүчийг өгч байдаг, Мод , Цэцгийг санаандгүй гэмтээсэн ч эмчилж тордвол дорхноо сэргэдэг юм шүү дээ. Та бидэнд даатгуул. Илүү том Мод илүү олон мөчиртэй байдаг. Бид таны амьдралын Модыг услана. -Эрсдэлгүй амьдралын Даатгал гэдэг маань: Хүн эрсдэл гаргасан ч эрсдэл гаргаагүй мэт амар амгалан байх учир ийм нэр өгч байна.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Төсөл Тендэр Хөрөнгө оруулалт болоод хайхрамжгүй байдлаас үүсэх бүхий л санхүүгийн эрсдэл

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Төлөвлөгөөтэй амьдрах, хуримтлал үүсгэж түүнийгээ арчилж санаа тавих

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Монгол Улсын Иргэн хүн бүр амьдралдаа тохиолдож болох эрсдэл бүрт бэлэн биш байдаг. Үүнээс үүдэн олон асуудалтай тулгардаг учир жил бүр тогтмол Ирээдүйн амьдралын баталгаагаа "Эрсдэлгүй амьдралын даатгалд" даатгуулснаар өрхийн санхүүгийн тогтвортой байдлаа хангах бүрэн боломжтой болж байгаа юм. Иргэн бүр "Эрсдэлгүй Амьдралын Даатгал" компанид бүртгүүлж даатгуулсан тохиолдолд хэн ч ямар ч үед амьдралынхаа санхүү болоод учирсан хохиролдоо санаа зовох хэрэггүй болж байгаагаар онцлогтой. "ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛЫН ДААТГАЛ"-ийн үйлчилгээг авсан болоод авах хүн бүрт хурдан шуурхай үйлчлэх, явдал чирэгдэл хүндрэл учруулахгүйн тулд Иргэний Цахим Үнэмлэх болоод Тамгатай лавлагаа мөн Гадаад Пасспорт Оршин суух хот дүүрэг хорооны тодорхойлолт зэрэг багтсан байх ёстой. Нэмэлт шаардлагатай бичиг баримт нь: Тухайн эрсдэлтэй холбоотой албан байгууллагын дүгнэлт Хохирлын үнэлгээ болоод Албан Тоот бичиг Түүнийг хариуцан захиран даргалах этгээдийн гарын үсэгтэй бичгийн дагуу хамт хавсаргаж хүчин төгөлдөр болно. Энэхүү Эрсдэлгүй амьдралын даатгалын компани нь Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хууль журмын дагуу даатгалын үйлчилгээгээ Монгол Улсын Иргэн Хүн бүрт утга төгөлдөр хүрч бат нягт ажиллаж хүрэх ёстой. Манай улсад Амьдралын даатгал гэж байдаггүй учир нийт ард иргэдэд ихээхэн хэрэгтэй дутмаг хүсэмжит шинэлэг санаатай ахиц дэвшилттэй зөв шийдвэр мөн учир Амьдралын даатгалын үйлчилгээг сонгох нь амьдралын даатгалаас авах үйлчилгээгээ авсантай ялгаагүй хөрөнгө санхүүгийн эрсдэлийн сэтгэл санааны бэлтгэлтэй төлөвлөгөөтэй болж байгаа юм. Цааш цаашдын хийгдэх ажил үйлчилгээ шинэ хөтөлбөр төсөлд нь амжилт хүсье. Хүндэтгэсэн уралдааны оролцогч: Эрдэнэсүрэн овогтой Бат-Эрдэнэ Энэ тэмцээнд оролцож түрүүлэх нь миний амьдралд томоохон өөрчлөлтийг хийгээд барахгүй санаа зовнисон асуудлууд болон зорилгодоо хүрэх алхамд ихээхэн тус нэмэр болж миний ажил амьдрал Үр хүүхдүүдийн минь ирээдүйд маш том туслалцаа дэмжлэг болох учир би үнэхээр дэмжиж сэтгэлээрээ баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна. Амьдралын Модыг услагч Таны Амьдралын баталгаа Эрсдэлгүй Амьдралын Даатгал

Санал болгож буй нэр

АМГАЛАН АМЬДРАЛ Даатгал

Илгээсэн: Erdenebayar Choijildorj

Нэрийн тайлбар

Эрүүл мэнд амь насаа эрсдэлгүйгээр даатгуулчихсан юм чинь цаашдаа амар АМГАЛАН АМЬДАРНАА гэх сэтгэхүй тухайн даатгуулагчийн сэтгэлд халуун дулаан мэдрэмжийг өгч байхаар энэ нэр нь үйлчлүүлэгчид сэтгэл ханамж өндөртэй байхуйц нөлөөлөлтэй байвал сайн.Олныг хамрах хүрээгээ нэмэгдүүлэх шаардлагын дагуу нэрнээсээ дотно санагдаж эхлэвэл зүгээр.Ер нь хүн гээч амьтны үргэлж эрэлхийлж хайж хүрэх гэж зүтгэдэг зүйл нь аз жаргал гээч юм.Аз жаргалд хүрэхэд миний бодлоор сэтгэлийн амар амгаланг олж авах эн тэргүүнд чухал.Тэгвэл тэр сэтгэлийн амар амгаланг хүнд бэлэглэх үйлчилгээ нь АМГАЛАН АМЬДРАЛ ДААТГАЛ байвал ямар вэ. Та юу гэж бодож бна.Амгалан амьдралын даатгалдаа даатгуулчихаад эрүүл мэнд ирээдүйдээ санаа зовох юмгүй болсон болохоор амгалан тайван ажил төрлөө хийж,үр хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд анхаарах цаг зав арай л илүү гаргадаг боллоо гээд яриад суух аз жаргалаа олсон хүмүүс улам олон болох болтугай.Хүний амьдралд тохиолдож болох эрсдэл олон янз.Гэсэн ч тэрхүү тохиолдож болох,хэлж биш хийсэж ирэх өвчин зовлон,осол гэмтлийг сэтгэлийн тэнхээгээр давж туулах болдог ч санхүүгийн хувьд баталгаажсан даатгалтай бнаа гэдэг бол хүний дотоод сэтгэлд амар амгаланг бий болгоход бас л нэг чухал түлхэц болдог шалтгаан мөн.Орчин цагт шинжлэх ухаан хөгжиж эрүүл энх урт удаан наслах боломж тодорхой хэмжээгээр нэмэгдсэн тул иргэд санхүүгийн хувьд санаа зовохгүйгээр эрсдлийг даван туулах гагцхүү боломж нь даатгал юм.Даатгал нь таны АМГАЛАН АМЬДРАЛ-ын баталгаа болно гэхэд эргэлзэх зүйл үгүй гэдгийг орчин цаг үе бидэнд ойлгуулж бна.Хамгийн гол нь хүсэл зорилгодоо хүрэх,сонирхдог салбартаа амжилт үзүүлэх,өөрийн хоббигоо хөгжүүлж дуртай спортоороо санаа зовох зүйлгүй туушдаа хичээллэх зэрэгт тань таны ард талд баталгаа болох гол хүчин зүйл тань таны сэтгэлийн амар амгалан юм шүү.Та бүхний ажилд амжилт хүсье.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

1.Тооцоололгүй төлөвлөлтгүй зарцуулалт 2.Баяр ёслолуудад хэт их ач холбогдол өгөх 3.Архи тамхи гэх мэт хорт зуршилуудад дассан буюу эдгээрийн хэрэглээнд гэнэтийн өндөр үнэтэй зардал гаргах үүнээс шалтгаалан өр зээл тавих

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Зорилго тавих.Жш нь:Төдөн оны төдөн сар гэхэд тийм өөрчлөлт хийгдсэн бна мөн тийм хөдлөх үл хөдлөх хөрөнгөтэй болох г.м 2рт хүн энгийн амжиргааны хэрэглээнээсээ үргэлж ихийг хүсэж байдаг.Илүү үр ашиггүй хэрэглээнүүд гэж юу вэ гэдгээ хувь хүн бүр цаасан дээр бичиж буулган тодорхойлох хэрэгтэй.Дургүй мөртлөө тогтмол хэрэглэдэг ажлын багаж,амттай санагддагүй мөртлөө тогтмол иддэг хүнсний бүтээгдэхүүн зэргээсээ татгалзах хэрэгтэй.Өөрт тань амттай санагдах,тааламжтай санагдах бүхнийхээ зохистой хэрэглээг илүү зардал зарлагагүйгээр илүү хаягдал гарахгүйгээр тооцоотой хэрэглэж сурах нь доголдолгүй санхүүгийн бас нэг тулгуур юм.

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Өрхийн орлогоо эхлээд тодорхойлоод даатгалын мэргэжилтэнд харуулсаны дараа тухайн мэргэжилтэн дүн шинжилгээ хийж тохирох даатгалын хувилбарыг санал болгох.Ингэснээр тухайн үйлчлүүлэгчийн санхүүд дарамт учруулахгүйгээр хувилбарыг хамтран боловсруулах боломжтой бөгөөд тулгасан хувилбаруудаас сонгож үйлчлүүлэх гэсэн уламжлалт арга барилаас татгалзаж бгаа давуу тал болно.

Санал болгож буй нэр

Асралт Мазаалай Даатгал

Илгээсэн: Батбаяр Батбаатар

Нэрийн тайлбар

Компани үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ монголын нэн ховордож буй амьтан болох мазаалайг олонд суртчиллаж, олны анхаарлыг татах зорилготой. Мазаалай өөрөө байгальд их олон ашигтай зүйлс хийдэг, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад үүрэгтэй амьтны нэг учраас асралт хэмээх үгийг ашигласан. Мазаалай хэмээх танил үгийг ашигласнаар монгол хүмүүс ч илүү амархан чээжлэх болов уу?

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Тогтсон цалингүй "халтуурын" ажил Гэнэтийн осол эндэгдэл, эрүүл мэндийн шалтгаан Ойрхон болдог баяр ёслолууд Лизинг, зээл Автомашин, байр сууцны эвдрэл гэмтэл, муудалт Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа! Энэ заавал 400 үгтэй байх гэдэг шал утгаггүй юм аа!

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Тогтмол цалинтай байх Гэр бүлээрээ шаардлагатай үед л ашигладаг нөөц хадгаламжтай байх Түүндээ сар бүр тогтмол мөнгө хийдэг байх Эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал хийлгэх Тогтмол гэр бүлээрээ эрүүл мэндийн үзлэгт ордог байх

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Эрүүл мэндийн гэнэтийн шаардлагатай үед даатгалын журмаар үйлчилдэг байх Орон байр, автомашины гадны болон бусад нөлөөллөөс үүдсэн эвдрэл гэмтэл асуудлыг шийддэг байх Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хугацаатай зээл олгох юм уу, даатгалын нөхцөлөөр сарын хураамж бүрээсээ суутгаж аваад төлбөрийг бүрэн даадаг байвал зүгээр болов уу гэж бодож байна