Уралдаанд ирүүлсэн материал

Санал болгож буй нэр

баталгаат ирээдүй Даатгал

Илгээсэн: дагвасүрэн дашзэвэг

Нэрийн тайлбар

амьдралын даатгал нь хүний эрүүл мэнд , амь насанд эрсдэл тохиолдсон үед өрхийн орлогыг тасалдуулалгүйгээр санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулж , ирээдүйд тохиолдож болох эрсдэлүүдээс хамгаалдаг. тиймээс амьдралын даатгалын хэв шинжийг агуулсан #баталгаат #ирээдүй даатгал гэсэн нэршилийг сонгосон.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

#гэнэтийн осол аваар-машины болон цахилгааны осолоос болж амь нас эрүүл мэндээрээ хохирох #ажилгүйдэл- цомхтолд орж ажилгүй болох. #амь насаа алдах- өрхийн хөдөлмөр эрхлэгч гишүүн өвчин болон осол авараас нас бархад санхүү доголдоно #зээл-урт хугацааны өндөр хүүтэй зээл нь тогтмол төлөх нөхцөлтэй байдаг учир гэр бүлийн хамгийн том санхүүгийн дарамт болдог. #санхүүгийн төлөвлөлтгүй байдал-орлого зарлагаа тооцоолохгүйгээс гэнэтийн үр өгөөжгүй зарлагыг маш их гаргадаг. #байгалийн гамшигт үзэгдэлүүд-гал аянга цахилгаанаас болж орон гэр эд хөрөнгөөрөө хохирох #хөдөлмөрийн чадвараа алдах- орлогүй олох боломжгүй болсоноос гэр бүлийн санхүүд өөрчлөлт орно. #хорт хавдар -хүмүүс бид эмчийн үзлэг оношлогоонд байнга ордоггүйгээсээ болж өвчин эмгэгээ хүндрүүлж гэнэтийн эрсдэлд зарцуулах мөнгөн хуримтлал байхгүй учраас амь насаа алдахад хүрдэг #хөгжлийн бэрхшээлтэй болох- гэр бүлийн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй болсноор ажил эрхлэх боломжгүй мөн давхар хэн нэгэн нь байнгын хараа хяналт тавих шаардлагатай болдог тиймээс гэр бүлийн санхүү доголдоход хүрдэг.

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

#өрхийн менежмэнттэй байх-орлого, зарлагаа тогтмол хөтөлж хуримтлуулаад дараа нь зарцуулснаар үргүй зардал үүсэхээс хамгаалагдаж хуримтлал бий болгож чадна. #үр хүүхдүүдээ боловсролын хуримлалын даатгалд хамруулах-дээд сургуульд орох үед нь гэнэт их хэмжээний төлбөр төлөлтөнд санаа зовох шаардлагагүй даатгалын компаниас бүх төлбөрийг бүрэн хариуцах болно. #амь нас эрүүл мэндийн даатгалд хамрагдах # гэр бүлийн тогтвортой харилцаа #зээл авсан тохиолдод зээлдэгчийн амь насны даатгалд хамрагдаж санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах # эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж өвчиний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бага үе дээр нь эмчлүүлэх нь гэр бүлийг санхүүгийн доголдолд хүрхэхээс сэргийлнэ.

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

доорх амьдралын даатгалын үйлчилгээнүүдийг авснаар хайртай хүмүүсээ учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжтой болно. үүнд: #хуримтлалын даатгал- таныг эрсдэлээс хамгаалхаас гадна хүссэн хэмжээний хуримтлалыг бий болгож байдаг. #зээлдэгчийн амь насны даатгал - даатгуулагчийн амь насанд эрсдэл учирсан тохиолдолд амьдралын даатгалын компани зээлийн үлдэгдэлийг төлж барагдуулах, орон сууц нь гэр бүлийн гишүүдэд өв залгамжлан очих боломжийг бий болгодог. #хугацаат тэтгэвэрийн даатгал - тэтгэвэрийн хуримтлалаа өв залгамжлуулах буюу өвлүүлэн үлдээх боломжтой. #боловсролын хуримтлалын даатгал-их дээд сургуулийн сургалтын төлбөрт зориулсан мөнгөн хуримтлал #амь насны даатгал- хэрэв даатгуулагч аливаа өвчин болон гэнэтийн ослын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд даатгалын үнэлгээтэй тэнцэх хэмжээтэй нөхөн төлбөрийг олгоно. #эрүүл мэндийн даатгал - эрүүл мэндээ найдвартай хамгаалах , эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах, өөрийн үзүүлэх эмнэлэг , эмчээ сонгон үзүүлдэг. #амьдралын даатгалын үйлчилгээнүүд нь даатгуулагчын амь нас эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед өрхийн орлогыг тасалдуулалгүйгээр санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг. улмаар хувь хүн болоод нийгмийн өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардлагатай мөнгөн хуримтлалыг бий болгох хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Санал болгож буй нэр

Төгс Эрдэм Даатгал

Илгээсэн: Үйтүмэн Балжинням

Нэрийн тайлбар

Монгол хүмүүн бүхэн оюун ухаантай өөрт болон гэр бүлдээ хөрөнгө оруулагч байгаасай гэж ЭРДЭМ. Амьдралын даатгалыг сонгох нь мэргэн сонголт болох болно гэдэг үүднээс ТӨГС нэрийг санал болгосон.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

1. Гэнэтийн осолд өртөх /Үүнээс үүсэн үр дагавар нь тухайн хувь хүн бэртгэж гэмтэх ба түүнээсээ болж орлого олж чадахгүйд хүрч, эмчилгээний зардал шаардлагатай болно. Ингэснээр өрхийн санхүү доголдоход хүрнэ./ 2. Ажлаас халагдах /Ажлаасаа халагдсанаар байнгийн орлогогүй болж өрхийн зарлага нь орлогоосоо давж өрхийн санхүү доголдоно./ 3. Тэжээгчээ алдах болон нас барах /Орлого олж байсан хүн нас барснаар тухайн өрхийн хэрэгцээ хангагдаж чадахгүй болж өрхийн санхүү доголдоно./ 4. Өвчин зовлонд нэрвэгдэх /тухайн хүн хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсанаас болж олох орлого нь багасаж өрхийн санхүү доголдох шалтгаан болно./ 5. Ажилгүйдэл /Хэрэгцээгүй хүн гэж байдаггүй ба тухайн өрхийн гишүүн бүрт хоол хүнс, өмсөх хувцасны хэрэглээ гарч байдаг. Тухайн өрхийн гишүүдийн дунд ажилгүй хүн олон байх тусмаа өрхийн санхүү эрсдэлд орох магадлал их байна.. / 6.Мөн өрхийн санхүүг доголдоход хүргэдэг нэг эрсдэлтэй зүйл нь их хэмжээний зээл авах иргэд их хэмжээний зээл авч олсон бүх мөнгөө зээлэнд төлснөөр өрхийн санхүү доголдоход хүрч байгаа

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Хүн өөрийн амь бие болон бүтээж бий болгосон материаллаг баялгаа аливаа аюул ослоос хамгаалахын тулд олон зууны туршид янз бүрийн арга хэлбэрийг хайж ирсний дотроос аюулаас хамгаалах дундын сан буюу даатгалын сан байгуулах нь хамгийн сонгодог хэлбэр болон ашиглагдаж ирсэн. Амьдралын даатгалд даатгуулсанаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, эрсдлийн улмаас үүсэх хохирлыг бууруулж санхүүгийн хамгаалалт үүсгэнэ. Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлж өрхийн гишүүд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө даатгалд даатгуулах мөн амьдралын даатгалд даатгуулах нь хамгийн чухал юм. Жишээ нь 1. Төрийн албан хаагчдыг хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамруулах /нийгмийн даатгалаас олгох тэтгэврийн хэмжээ хангалтгүй;/ 2. . Хүүхдүүдийг боловсролын даатгалд хамруулах /хүүхдийн их,дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх хөрөнгийг хуримтлуулна/ зэрэг даатгалд хамрагдсанаар тэтгэвэрт гарах, ажилгүй болох, хүүхэд оюутан болох зэрэгт тухайн өрхийн санхүүгийн эрсдэл буурна. Мөн их хэмжээний зээл авахгүй байх нь чухал.

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Манай улсад амьдралын даатгал бий болсон нь маш том ололт амжилт юм. Амьдралын даатгал нь хүмүүс өөрсдийн амьдралын баталгаат эх үүсвэрийг хангахын тулд хийдэг хамгаалалт бөгөөд амь насны, гэнэтийн ослын, эрүүл мэндийн, тэтгэврийн, хуримтлалын зэрэг хүний амьдрал, амьжиргаатай холбоотой даатгалын үйлчилгээ үзүүлдгээрээ бусад даатгалаас ялгаатай бөгөөд өргөн сонголт бүхий баталгаануудыг олгож, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг санал болгосноороо хувь хүнд эдийн засгийн асуудлаа шийдэх боломжийг олгодог. Амьдралын даатгал нь иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэдэг, түүнчлэн даатгалын санд хуримтлагдсан урт хугацааны хуримтлал нь эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг. Хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага харилцан адилгүй янз бүр байдаг бөгөөд хүмүүс өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн санхүүгийн төлөвлөлтийг хийдэг боловч нийтлэг шинжээрээ дараах хэрэгцээ хүн бүрт үүсдэг: 1. 30-аас доош насанд: гэмтэл, бэртлээс хамгаалах, зээлийн баталгаа гаргуулах; 2. 30-55 насанд: хөдөлмөрийн чадвар алдалтаас хамгаалах, ажил мэргэжил, гэр бүл, үр хүүхэд, урт хугацааны зээлээ хамгаалах өөртөө болон гэр бүлдээ хуримтлал үүсгэж эхлэх; 3. 55-65насанд: тэтгэвэрт гарсан үедээ санхүүгийн хараат бус байх, эмчилгээ, асрамж арчилгааны зардалд зориулах мөнгөтэй байх, үр хүүхэддээ өв хөрөнгө үлдээх зэрэгт амьдралын даатгалд хамрагдсанаар өрхийн санхүү тогтворжиход хүрнэ.

Санал болгож буй нэр

Даяар Дуурсагдах Даатгал

Илгээсэн: Жамсран Одсүрэн

Нэрийн тайлбар

Монгол хүмүүн бид Даяар Дуурсагдах Дархан аварга гэж нэр хүндтэй, хүч чадалтай бөх хүнийг нэрлэдэг билээ. Тэгвэл Даяар Дуурсагдах даатгал гэвэл сонин санагдах уу? Бид зөвхөн Монголдоо нэр хүндтэй сайхан аварга бөхчүүдээ дээдэлж ингэж нэрлэдэг гэж бодож байна уу?. Дэлхийд ч бас аварга бөхчүүдийн маань нэр хүнд асар өндөр билээ. Тиймээс би даатгалынхаа энэ нэрийг зөвхөн Монголдоо бус дэлхийд ч нэрээ гаргасан нэр хүндтэй даатгал байгаасай гэж бодож нэрлэлээ. Ямартаа ч юунд ч нэр өгөхийн гол хүчин зүйл нь үгийн утга санаа байдаг гэж боддог. Тиймээс тухайн утга санаагаар тодорхойлогдсон нэр маань уг байгууллагын ирээдүйн зорилго, үйл ажиллагаа, төлөвлөгөөгөөр тодорхойлогддог байх. Монгол улсад жил бүр олон мянган жуулчин ирдэг. Тиимээс тэдгээр аялагчид тухайн орныхоо даатгалд хамрагдаж аялалаа үргэлжлүүлж сайхан амраад буцдаг. Ингэж бодоод Монголдоо төдийгүй дэлхийн бүх ард иргэдэд насан туршдаа Даяар Дуурсагдан бүх үйлчилгээгээ хүртээх болтугай гэж хүсэн ерөөе?

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Ажилгүйдэл, зээл, гэнэтийн үргүй зардал. Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдэл олон байдаг. 1: Ажилгүйдэл. Насанд хүрсэн Монгол хүний ихэнх хувь нь ажилгүй байдаг. Нас заасан ажилд тэнцэхгүй хувь ч өндөр юм. Мөн боловсрол мэдлэг ч тэнцэхгүй ажил байдаг. Иимээс ажилгүй болохоороо бид өрхийнхөө санхүүд нэмэр хандив өгч чаддаггүй. Харин өдөр тутамд зарлага гаргадаг. Учир нь тухайн обьект нь эмчлүүлнэ, эрүүл байхын тулд иднэ мөн хувцаслана гэх мэт . 2: Гэнэтийн үргүй зардал. Энэ нь баяр ёслол, хурим найр, албан ёсны бус нийллэг, уулзалт, авто техник, цахилгаан барааны эвдрэл гэмтэл, эд хогшил, хувцасны засвар үйлчилгээ гэх мэт. Мөн үргүй зардалд мөрийтэй тоглоом, баар цэнгээний газар орох ч ордог гэж бодож байна. Иймээс үргүй зардал бидний амьдралд байнга тохиолддог хэвшил юм. 3: Зээл. Тухайн хийсэн зээл төлөгдөж дуустлаа өрхийн санхүүд хүндээр тусдаг. Ямартаа ч Монгол улсын ихэнх айл өрх их, бага ямар нэгэн хэмжээний зээлтэй байдаг. Зарим яаралтай зээлийн хүүг төлөхийн тулд өөр бусдаас бас хүүтэй зээл авдаг. Энэ маань өрхийн санхүүг хэвийн байлгахад хүндрэлтэй хүчин зүйл юм.

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Миний өөрийн хувьд өрхийн санхүүгээ доголдохоос урьдчилан сэргийлэх арга зам юун түрүүнд даатгалд хамрагдах болж өгвөл зээл авахгүй байх, үргүй зардал гаргахгүй байх гэсэн зарчим дээр үндэслэгддэг. Ямартаа ч бид болж өгвөл ажилтай байх хэрэгтэй байх. Мөн өөртөө тохирсон даатгалд даатгуулах хэрэгтэй байх. Учир нь бид жил болгон авто машины даатгал, ниигмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлдөг шүү дээ. Тиимээс эд хөрөнгө, амь нас, осол гэмтлээс хамгаалах даатгал, малын даатгал зэрэг өөрт хэрэгтэй даатгалаа бүрэн хийлгэх нь зөв байх гэж болож байна..

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Амьдралын даатгал гэдэг маань бид бүхний хийлгэх бүх төрлийн даатгал учраас гэнэт гарах үргүй зардлыг нөхөн олгох асар том нөхөн олговор байх. Амьдралын хүчит шалгуурыг даван туулахад хүндрэлтэй үе байдаг. Иимээс амьдралын даатгалд бүх л зүйлээ даатгуулж ашигтай бус ч алдагдалгүй амьдарцгаая гэж уриалж байна.

Санал болгож буй нэр

Бадрах Гэрэл Даатгал

Илгээсэн: Сугар Нэргүй

Нэрийн тайлбар

Амьдралын даатгалын компани нь хувь хүний амь нас , эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед гэр бүлийн орлогыг тасалдуулалгүйгээр санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг. Улмаар хувь хүн болоод нийгмийн өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардлагатай мөнгөн хуримтлалыг бий болгохын зэрэгцээ өвдсөн, осол гэмтэл тохиолдоход санхүүгийн дэмжлэг , эмчилгээ оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлүүлэх боломжийг олгодог. Энэ нь гэр бүлийг ирээдүйд тохиолдолж болох эрсдэлүүдээс хамгаалж гэрэл гэгээтэй халуун дулаан харилцааг бий болгож үргэлж сэтгэл амар тайван амьдралыг даатгалын үйлчилгээгээрээ бэлгэлж байгаа явдал юм . Тиймээс айл өрх бүр үргэлж гэрэл гэгээтэй улс орон минь өөдлөн хөгжиж үүрд мөнх бадамлан цэцэглэх болтугай гээд гэгээлэг амьдралыг бэлэглэгч амьдралын даатгалын компанийг Бадрах Гэрэл ХХК гэж нэрлэсэн.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Санхүүгийн төлөвлөлтгүй байдал, гэнэтийн осол аваар, байгалийн гамшигт үзэгдэлүүд, хөгжлийн бэрхшээлтэй болох, ажилгүйдэл, хорт зуршлууд, халдварт өвчинүүд, хөгшрөлт, зээл, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан , амь насаа алдах , эрүүл мэнд муудах, гэр бүл салалт ...

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Гэр бүлийн санхүүг төлөвлөх, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, хуримтлал үүсгэх, чанаргүй өндөр хүүтэй зээл авахгүй байх авсан тохиолдолд давхар даатгалын үйлчилгээ авах. Нэмэлт тэтгэвэрийн даатгалд хамрагдах , гэр бүлийн тогтвортой харилцааг эрхэмлэх, орлогын олон үүсвэртэй болох буюу хөрөнгө оруулалт хийх ...

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Амьдралын даатгалыг сонгох шалтгаан нь хүний эрүүл мэнд хөдөлмөрлөх шалтгаан нь түүний гол хэрэгсэл болж ая тухтай амьдралыг олгодог учраас амь нас эрүүл мэндтэй холбоотой үүсэх эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг хүсвэл амьдралын даатгалыг сонгон үйлчлүүлэх боломжтой. Тэтгэвэрийн даатгалд хамрагдах : Таван жил хураамжаа төлөөд тэтгэвэр авах боломжтой. Хуримтлал үүсгэх хугацаанд гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон амь насанд нь эрсдэл учирсан тохиолдолд даатгалын хамгаалалт үйлчилнэ. #НэмэлтТэтгэвэр Одоо авч буй тэтгэвэр дээр ээ нэмэл тэтгэвэр авч болно. Амьдралын даатгалын үндсэн нөхцөл нь даатгуулагч бүх төрлийн өвчин, гэнэтийн осол гэх мэт эрсдэлийн улмаас амь насаа алдахад ар гэрт нь даатгалын үнэлгээг бүрэн олгодог. Амьдралын даатгалыг хөгжүүлснээр нийгмийн хамгаалал нь зөвхөн төрийн үүрэг гэсэн туйлшралаас ард иргэдийг салгах, хувь хүн өөрийнхөө ирээдүйн төлөө санаа тавьдаг болох, иргэд төрийн гар харахгүйгээр даатгалаар дамжуулан ирээдүйгээ өөрсдийн гарт авдаг сэтгэлгээтэй болох, төрийн дэмжлэгээс хамааралтай хүмүүсийн тоо цөөрснөөр нийгмийн халамжийн зардал буурч, төрийн нуруун дахь ачаалал багасах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэ эх үүсвэртэй болох, үнэт цаасны зах зээлийн хөгжлийг хурдасгах зэрэг олон чухал ач холбогдолтой юм. Даатгалын зах зээл хөгжсөн оронд хувь хүмүүс гэр бүл, үр хүүхдээ даатгуулахын зэрэгцээ ажил олгогч нь ажиллагсдаа амьдралын даатгалд хамт олноор нь хамруулж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг бөгөөд төр засаг нь төрийн нуруунд үүрэх ачааг нь хөнгөлөлцөж өгсний төлөө иргэд, аж ахуйн нэгждээ татварын болон бусад урамшууллын бодлогоор дэмжлэг үзүүлдэг байна.

Санал болгож буй нэр

Итгэлийн Гүүр Даатгал

Илгээсэн: Нанзад Нарантуяа

Нэрийн тайлбар

Компаний нэр: Итгэлийн гүүр-даатгал Компаний уриа: Итгэлийн дээд амьдралын даатгал Иргэн бүрт аз жаргал бэлэглэнэ. Энэ нэрийн тайлбарыг хийхээс өмнө даатгал ,эрсдэл,итгэл гэдгийн тодорхойлолтыг хэлэх нь зүйтэй байх гэж санагдлаа. • Даатгал гэдэг нь аливаа эрсдлээс иргэн аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгө ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм. • Эрсдэл нь RIDSIKON гэсэн грек үг,RIDSICARE гэсэн латин үг бөгөөд энэ нь энгийнээр утгачилвал хадны завсар хавчуулах гэсэн утгатай байна. /Downloads/Documents/risk-book-edited.pdf/ • Итгэл бишрэл буюу итгэл үнэмшил бол хувь хүн,ямар нэг санаа таамаглал ба анхдагч нөхцлийг үнэн зөв хэмээн баримтлах сэтгэл зүйн байдал юм. /Википедиа нэвтэрхий толь/ Эрсдэл нь ирээдүйд тохиолдож болох сөрөг үйл явдал бөгөөд үүнээс сэргийлж түүнийг хохирол багатайгаар даван туулахын тулд даатгалыг сонгох нь туйлын зөв бөгөөд бид өөрөө өөрсддөө хийж буй үнэт зүйл гэж ойлгож байна. Үнэт зүйл нь бие хүн нийгэмд оршихдоо өөртөө өөрийн гэсэн итгэл үнэмшил бий болгон өөрийгөө удирдахад нөлөөлөх хүчин зүйл юм. Номлогч Паул гэгч жинхэнэ итгэл нь баттай нотолгоонд үндэслэгддэг бөгөөд <<Найдвар биелэхийн баталгаа>> буюу нэг үгээр хэлвэл << өмчлөх эрхийн гэрчилгээ >> гэсэн утга бүхий гэж ойлгож болно хэмээн хэлжээ. Жинхэнэ итгэл бол аливааг сохроор дагахыг хэлдэггүй.Бас сэтгэл хөдлөл төдий зүйл биш юм. Үүнд нэг жишээ татахад: Таны дарга таньд байр өгөхөөр болж. <Энэ таны шинэ байр> гэж гэрчилгээг гардуулж өглөө.Таныг тэр цаасан дээр амьдар гэж хэлээгүй нь мэдээж.Харин тэр гэрчилгээ таныг байртай болсоныг батлах хууль ёсны баримт бичиг учраас байрнаас өөрцгүй юм. Манай улсад нийт хорт хавдрар өвчлөгсдийн 44 хувийг элэгний хорт хавдар эзэлж байгааг эрүүл мэндийн сайд, хавдар судлалын үндэсний төвийн захиралууд “Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ” хэлэлцүүлэгийн үеэр онцолсон байна. Хорт хавдраар өвчлөгсдийн 90 гаруй хувийг 50-65 насныхан эзэлж байна. http://news.gogo.mn/r/132473 Гэтэл монгол орны дийлэнх хүн ам өнөөдрөөр амьдарч маргаашийг төлөвлөж сураагүй нь ямар нэгэн өвчин зовлон,аливаа эрсдэл тохиолдоход шууд санхүүгийн болон сэтгэл санааны маш том хямралд өртдөг. Иймээс бидэнд хүүхэд наснаас эхлээд тэтгэвэрт гарах хүртэлх хүний амьдралын бүхий л эрсдэл санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаа танай компаний шинэлэг бүтээгдхүүн үйлчилгээнд хувь хүний зүгээс сэтгэл ханамжтай байгаа бөгөөд маш их итгэж байгаагаа илэрхийлье. Ингээд ирээдүйд тохилдож болзошгүй эрсдэл буюу хаданд хавчуулагдсан мэт байдалд орохгүйн тулд итгэлээр жигүүрлэсэн гүүрээр дамнан амьдралын даатгалыг сонгоосой хэмээн та бүхнийг уриалж байна.

Өрхийн санхүүг доголдоход хүргэдэг эрсдлүүд

Гэнэтийн эрсдэл /эд хөрөнгө/ Гэнэтийн өвчин /хорт хавдар/ Гэнэтийн санхүүгийн зардал /сургалтын төлбөр,өндөр настан/

Өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх арга замууд

Санхүүгийн төлөвлөлт, даатгал, хадгаламж

Амьдралын даатгалын үйлчилгээгээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

Хүүхэд наснаас өтөл нас хүртэл бүхий л амьдралын эрсдэлээс хамгаалсан бүтээгдхүүн үйлчилгээ амьдралын даатгалд байгаа тул итгэлтэйгээр даатгуулвал санхүүгийн эрсдэл учирахгүй байх болно.