< Буцах

Санал болгож буй нэр:

Гэрэлт Ирээдүй Даатгал

Оролцогч:

Үйтүмэн Балжинням

Лого:

Нэрийн тайлбар:

Гэрэлт ирээдүй даатгал (маргаашийн сайхан): Учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж амьдралын даатгалд даатгуулагч монгол хүмүүн бүхэн өөрт болон гэр бүлдээ хөрөнгө оруулагч байж мэргэн ухаантай төгс сонголтыг хийвээс биднийг гэрэл гэгээтэй айх зүйлгүй тайван сайхан амьдрал ирээдүйд хүлээж байх болно гэж үзэн /гэрэлт ирээдүй даатгал/ хэмээх нэрийг санал болгосон.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Бид эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой. Сар болгон цалин, тогтмол орлогоос авах ёстой мөнгө л гэж боддог ба төдийлөн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглаж мэддэггүй. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар бид өвдсөн үедээ улсын эмнэлэгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй боловч энэ нь наад захын ханиад хүрэх, даралт ихсэх, төрөлт гэх мэт зүйлүүд дээр л бид улсын эмнэлэгт үзүүлж эм бичүүлж авах, арай хүндэрсэн байвал 7-10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам цаг үеээ даган өвчин залуужиж байгаа энэ үед хүнд хагалгаа хийхэд улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаас гадна мөнгө төлж хагалгаанд орох болоод байна. Мөн улсын эмнэлэг оочер дараалал ихтэй, ор хүрэлцээгүй, зарим эмч нар ёс зүйгүй, тоног төхөөрөмж байхгүй гэх шалтгаануудаар улсын эмнэлэгийг зорих хүмүүсийн тоо жилээс жилд цөөрч улсын эмнэлэгээр жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настангууд л ихэвчлэн үйлчлүүлж байгаагаас гадна гадаад оронд явж эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, хувь хүн өөрөөсөө их хэмжээний бэлэн мөнгийг гаргаж байгаа ба энэ нь их хэмжээний бэлэн мөнгөний урсгал гадагшаа чиглэх нөхцөл бүрдүүлж байгаа, мөн гадаад оронд эмчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага байхгүй,тэдний тусламж үйлчилгээ болон эмчилгээний чанарт тавих хяналт байхгүй, зэрэг нь манайд хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар бид өвдсөн үедээ зөвхөн улсын эмнэлэгийг зорьж оочер дараалалд зогсож цаг алдалгүйгээр хүссэн хувийн эмнэлэгтээ найрсаг, тав тухтай хамт олноор үйлчлүүлж өвчнөө эдгээх, мөн хүнд өвдсөн зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний үед эмчилгээний зардалыг бүрэн болон тодорхой хэсгийг даатгалын компаниас гаргуулах давуу талууд үүснэ. Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар санхүүгийн боломжоос үл хамааран өөрийн хүссэн эмнэлэгтээ хүссэн эмчээрээ эмчилгээ хийлгэх, хурдан чанартай үйлчилгээг нэг дороос цаг алдалгүй авах, өрхийн санхүүг доголдохоос урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талтай. Бидний амьдралд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлийг шийдвэрлэх нэг гарц бол хувь хүн өөрийнхөө төлөө хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм. Ингэснээр өөрийн эрүүл мэнддээ санаа зоволтгүй тайван амьдрахад юм. Ганц хувь хүн биш мөн ажил олгогчдоос эрүүл мэндийн даатгалд ажилтнуудаа даатгуулах бүрэн боломжтой.

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Даатгалын энэ төрөл нь манай оронд төдийлөн хөгжөөгүй төрөл юм. Иргэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амь насыг даатгуулсанаар тухайн өрхийн гишүүн нас барахад даатгалаас мөнгө авах ба энэ нь өрхийн санхүү доголдохоос сэргийлэх нэг том арга юм. Өрхийн нэг гишүүн ямар нэг шалтгаанаар амь насаа алдахад өрхийн бусад гишүүний хэд хоногоор ажилдаа явах боломжгүй болдог ба энэ нь өрхийн санхүүг доголдуулж гэр бүлийн гишүүдийн үүрэх ачааллыг нэмэгдүүлж, сэтгэл санааг улам хямраадаг. Тэгвэл иргэд амь насны даатгалд даатгуулсанаар өрхийн санхүү хэвийн байж сэтгэл санааны хямрал арай бага байж хүнд үеийг даван туулахад илүү тус нэмэр болно. Өнөө цагт манай улсад зээлгүй хүн цөөхөн ба тухайн хүн нас барахад өрхийн орлого багасах ба амь насны даатгалд хамрагдсанаар энэ асуудалд санаа зовох зүйлгүй болно. Эрдсдэлийг тооцоолж даатгалд даатгуулсанаар өрхийн санхүү доголдохоос урьдчилан сэргийлж, гэр бүлийн гишүүддээ өр зээлгүй өв хөрөнгө үлдээх, их хэмжээний зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх, сэтгэл санааны хямралаас бага ч болов сэргийлж чадна. Хүний амьдрал баялаг тул байж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж заавал даатгуулах эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаас бусад даатгалд хамрагдах нь өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Амь насны даатгалыг сонгосноор гэр бүлийн гишүүдээ хайрлан хамгаалж, эрсдэл тохиолдсон үед санхүүгийн хувьд тогтвортой байлгах боломжтой.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Хувийн тэтгэврийн даатгал нь нийгмийн даатгалаас гадна нэмэлт тэтгэвэр авах боломж юм. Өндөр хөгжилтэй, хөгжингүй улс оронд төрийн тэтгэврийн зэрэгцээ хувийн тэтгэврийн тогтолцоо орших ба иргэдийг нэмэлт тэтгэврээр хангаж, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэвийн амьдрах баталгааг олгож төр, нийгмийн өмнө хүлээх чиг үүргээс хуваалцахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж байдаг билээ. Монголчуудын хувьд хувийн тэтгэврийн талаар мэдлэггүй энэ талаар сайн хөгжөөгүй тул зөвхөн улсдаа нийгмийн даатгал төлж тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэрт гарна гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Тэгвэл одоо энэ бодлоосоо салж дэлхий ертөнцөд амьдарч буйн утга учрыг мэдрэхийг хүсвэл тэтгэврээс гадна нэмэлт орлоготой болж тэтгэврийн мөнгөөрөө эм, хоол хүнсээ хүргэж ядан авдаг байсан цаг үе ард хоцорч хөгжингүй орны иргэдийн адил тэтгэвэрт гарсаны дараа улсаас өгөх тэтгэврээс гадна нэмэлт орлоготой болж дэлхийг тойрон аялаж сайхан амьдрах боломж хэн бүхний өмнө нээлттэй байна. Мөн тэтгэврийн хуримтлалаа үр хүүхэддээ өвлүүлэх, даатгуулагч нас барсан тохиолдолд ар гэрт нь даатгалаас мөнгө олгох зэрэг боломжуудтай. Өөрөөр хэлбэл, иргэд улсдаа нийгмийн даатгалын мөнгөө төлнө, давхар өөрийн гэсэн тэтгэврийн санд ч бас хөрөнгөө хуримтлуулдаг. Үүнээс гадна банкны хадгаламжинд мөн хуримтлал үүсгэнэ. Гадаадын иргэдийн хувьд банк, хувийн тэтгэврийн сан болон улсын нийгмийн даатгал гэсэн гурван хэлбэрээр тэтгэвэрт гарсныхаа дараах амьдралын баталгааг шийддэг холч ухаантай зөв бодлогыг хэрэгжүүлдэг байна. Хувийн тэтгэврийн данстай болоход ажилтан , ажил олгогч болон улсын дэмжлэг хэрэгтэй. Ажилтан цалингаасаа тодорхой хувийг төлөх ба ажил олгогч мөн тодорхой хувийг төлөх ёстой ингээд улсаас хууль зүйн орчин болон татварын асуудлыг шийдэж өгсөнөөр ажилчин бүр хувийн тэтгэвэрийн хуримтлалтай болж үүнийгээ санхүүгийн эрсдэлд орсон үедээ эсвэл тэтгэвэрт гараад авч болно. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид зэрэг тогтмол орлогогүй иргэд хамрагдах боломжтой. Мөн үнэ цэнэтэй ажилтныг өөртөө татах, тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэрэгсэл хайж буй аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй.

< Буцах