< Буцах

Санал болгож буй нэр:

Тайван Монголын Даатгал

Оролцогч:

Отгонбаяр Эрдэнэбаяр

Лого:

Нэрийн тайлбар:

Энэхүү нэрийг сонгохдоо "Амьдралын" даатгалын компани гэдгийг нь маш их бодолцсон. Тус компани нь Монголын даатгалын зах зээлд 17н даатгалын компани байгаагаас амьдралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллага нь. Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндээс гадна хүний амьдрал ахуй, амьжиргааг даатгадаг. Амьжиргаа гэдэг нь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даатгалууд, мөн хуримтлал зэргийг хэлж байна. Үүгээрээ ердийн даатгалын компаниудаас ялгаатай болж ирдэг. Тус компанийн эдгээр чиглэл, үйл ажиллагаа нь эрсдэлгүй, тайван амьдрал гэгч рүү чиглэсэн. "21-р зуунд хүний амьдралын утга учрыг мөнгөөр биш, тав тухтай, амар тайван амьдрал ахуйгаар нь хэмждэг болсон". Тиймээс "тайван" гэдэг үгийг сонгосон. "Тайван" гэдэг үгийг монгол хэл бичгийн тольноо эсэн мэнд, амар тайван, амар амгалан гэсэн утгатай хэмээн бичжээ. Мөн NATIONAL LIFE ХХК нь монголдоо анхдагч болж чадсан, 100% монголын хөрөнгө оруулалттай Амьдралын даатгалын компани билээ. Иймээс монгол хүний сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө хичээн зүтгэж буй тус компанийг "ТАЙВАН МОНГОЛЫН ДААТГАЛ" хэмээн нэрлэх саналтай байна. Даатгал нь анх үүссэн цагаасаа хойш байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр, газар хөдлөлт, дээрэм тонуул зэрэг бүх нийгмийн тогтолцоо, цаг үед байсан гэнэтийн тохиолдлын улмаас өмч эзэмшигчдэд учирсан хохиролыг нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл болж ирсэн гэдэг. Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг дээрхи тохиолдлууд нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн шинжтэй байдаг. Үүнийг эрсдэл гэдэг шүү дээ. Иймээс миний өгсөн нэрийн утга санаа нь ямарч гэнэтийн эрсдэл тулгархад хазайх зүйлгүйгээр "тайван" байх боломж даатгуулсанаар бий болно гэдэг утгатай. Энэ нэр нь амьдралын даатгалын гол хэв шинжийг илтгэсэн, мөн цээжлэхэд хялбар сонсголонтой нэр байх болно. Өмч хөрөнгийг эзэмшигч хэн нэгэн нь аливаа эрсдэл учирсан үед эд хөрөнгөө нөхөн сэргээхэд зориулагдах эх үүсвэртэй байхыг хүсдэг болсон. Иргэд даатгалын ач холбогдлыг мэдэрсэн, ойлгосон, зарим нь даатгалын үр шимийг хүртэж үзсэн байдаг. Хүн бүр урьдынхаасаа маргааш илүү сайхан амьдарна гэдэгт итгэж, үүнийхээ төлөө чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж зүтгэж амьжиргааныхаа түвшинг дээшлүүлдэг. Нэгэнт шаргуу ажиллаж хүрсэн амьдралын түвшинг бууруулахгүйн тулд даатгалын байгууллагад даатгуулж, тохиолдож болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалсан байх хэрэгтэй. Бэрхшээлтэй хүнд хэцүү үед эрсдэлийн хохирлын ачааллыг хань ижил, үр хүүхэд, аав ээж, ах дүү, найз нөхөддөө үүрүүлэхийн оронд даатгалын байгууллагад шилжүүлэх боломжтой бөгөөд үүнийг даатгагч бүрэн хариуцах болдог. Ингэснээр таны амьдралд тайван амгалан байх нөхцөл нэмэгдэх болно.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

1. Найдвартай эмчилгээ үйлчилгээ: Нас баралтын зонхилох шалтгааны 5%-г амьсгалын замын тогтолцооны өвчин, 9%-г хоол боловсруулах тогтолцооны өвчин, 42%-г зүрх-судасны тогтолцооны өвчнүүд эзэлж байгаа нь хүмүүс өвчнөө эрт оношлож, эмчлэх боломж муу байсантай холбоотой. Өндөр хөгжилтэй орнуудад агаар ус мэт хэрэглэгддэг болсон хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар эрүүл мэндийн салбар дахь хамгийн сайн үйлчилгээг авна.

2.Дотоод болон гадаад оронд эмчлүүлэх: Зөвхөн монголдоо ч биш эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад эмчлүүлэх зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

3.Санхүүгийн асуудал тулгарахгүй: Эмчилгээний зардлыг тус даатгалын компани бүрэн хариуцдаг тул санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ. Энэ нь хувийн эрүүл мэндийн даатгал нь зардал биш хөрөнгө оруулалт гэдгийн жишээ.

4. Зөв оношлогдох болон оновчтой, үр дүнтэй эмчилгээг даатгалын давхар хяналтын дор хийлгэнэ

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

1.Санхүүгийн хүндрэлээс бүрэн хамгаалагдана: Амь насны даатгал бол өөрийгөө үнэлэх санхүүгийн баталгаа бөгөөд таны гэр бүлийн ирээдүйн төлөвлөлтийн нэгэн чухал хэсэг юм. Даатгуулагчийн гэр бүлд баталгаатай орлогыг бий болгож гэнэтийн эрсдэлээс үүсэх санхүүгийн ачааллыг бууруулна.

2. Нөхөн төлбөр олгоно: Хэрэв зээлдэгч нэмэлт нөхцөл авсан бол 80 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нөхөн төлбөр авна.

3. Зээлийн төлбөрийг бүрэн төлнө: Зээлдэгч нь аливаа шалтгаанаар амь насаа алдах эрсдэл учирвал зээл төлөлтийн асуудлыг даатгалын компани хариуцаж, зээлийн төлбөрийг бүрэн төлнө.

4. Давхар даатгагдана. Цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах ба топ давхар даатгагч Monich Re-д давхар даатгагдана.

5. Өв залгамжлах: Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж, баталгаатай орлого бий болгоно. Мөн банкинд найдваргүй зээл үүсэх эрсдэлийг бууруулна.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

1.Санхүүгийн асуудлаа төлөвлөх боломж: Засгийн газрын "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 2015 оны 52 дугаар тогтоолоор дундаж тэтгэврийн хэмжээг 26 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 283 мянган төгрөгт хүргэсэн. Гэхдээ энэ одоогийн монголын зах зээлд тийм ч таатай тоо биш. Ихэнхи ахмадууд тэтгэврийн зээлтэй байдаг нь үнэн. Харин хувийн тэтгэврийн даатгал нь хэдий хэмжээний хуримтлал үүсгэж хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрөө сонгодог учир ирээдүйгээ төлөвлөх бүрэн боломжтой болгож өгнө.

2. Мөн үр хүүхэд, хайртай дотны хүмүүстээ өв залгамжлуулах боломжтой.

3. Магадгүй эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

4. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсвэл нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр нь хуримтлуулахаар гэрээнд тусгасан бүх мөнгийг ар гэрт нь олгодог. 2013 онд Монголд хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар энэ их боломж нээлттэй болж байна.

< Буцах