< Буцах

Санал болгож буй нэр:

Мөнхийн Амьдрал Даатгал

Оролцогч:

Нэргүй Намжилмаа

Лого:

Нэрийн тайлбар:

Амьдрал бол бидний төрөхөөс үхэх хүртэлх хугацаа юм. Өнөөдөр нар жаргасан ч маргааш ахиад л мандана. Бидний амьдрал ч мөн үхэх, төрөх ээлжлэн үргэлжилсээр. Бидний амьдрах хугацаа дуусхад удам залган үргэжлүүлэх үр хүүхэд минь эхлүүлсэн амьдралыг минь гүйцээж зогсолтгүй эргэх амьдралын хүрдийг бий болгодог. Хүмүүн бидний өнгөрсөн амьдралын үргэлжлэл одоо бол , Одоо байгаа амьдралын үргэлжлэл ирээдүй юм. Тиймээс аль ч цаг үед амьдрал үргэлжилсээр л байх болно гэсэн утга санааг илэрхийлэх Мөнхийн Амьдрал гэсэн нэр томьёог сонгосон. Өнөөдөр бидний хэцүү цагт зориулан нөөцөлж буй үүц , өөрийнхөө мөнх амьдрах ухааныг баталгаажуулж буй алсын хараа бол Амьдралын даатгал юм. Амьдралын даатгал нь урт хугацаанд зөвхөн хүний амь нас , эрүүл мэнд , амьдралтай холбогдсон даатгалуудыг хийж , ирээдүйд тохиолдож болох тодорхой эрсдлийг даатгадаг үйлчилгээ юм.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Эрүүл мэндийн даатгал нь аливаа өвчлөлөөс үүсэх гэнэтийн зардлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой даатгалын үйлчилгээ юм.

Эрүүл мэндийн  даатгалын төрлүүд:

Хорт хавдрын даатгал:

Энэхүү даатгалд хамрагдсанаар даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд хорт хавдараар өвчилсөн тохиолдолд эмнэлэг , эмчилгээний зардлыг нөхөн олгоно.

Хувь хүн болон гэр бүлийн даатгал:

Багц 1

5,000,000

Нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 2

10,000,000

Нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 3

25,000,000

Нөхөн төлбөрийн хэмжээ

Бүх төрлийн хорт хавдар

 

Даатгалын хамгаалалт

Байгууллагын даатгал:

Багц 1

10,000,000

Нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 2

20,000,000

Нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 3

50,000,000

Нөхөн төлбөрийн хэмжээ

Бүх төрлийн хорт хавдар

 

 

Жишээ нь:

Нөхөн төлбөрийн хэмжээ

Нас

Гэрээний хугацаа

Хураамж төлөх давтамж (сар бүр)

5,000,000

28

20 жил

1,864

10,000,000

28

20 жил

3,728

25,000,000

28

20 жил

9,319

 

Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгал

Санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр Монголд төдийгүй олон улсын шилдэг эмнэлэгүүдээс сонгон шаардлагатай эмчилгээгээ чанартай сэтгэл ханамжтай авах боломжтой даатгалын үйлчилгээ юм.

Жишээ нь:

Нас

Хураамж төлөх давтамж (улирал бүр)

24

727,695

 

Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

Энэр эрүүл мэндийн даатгал

Энэхүү даатгал нь албан байгууллагад зориулсан хамт олны эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ юм.

Үүнд:

  1. Хүнд өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмчилгээний зардлыг гэрээгээр тохиролцсон даатгалын үнэлгээнд багтаан олгоно. Хамгаалах хүнд өвчлөлүүд- хорт хавдар, хүнд хэлбэрийн түлэгдэл, саажилт, хараагүй болох, эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний хавхлагын нөхөн сэргээх хагалгаа, гол судасны хагалгаа, бөөрний дутагдал, тархины цус харвалт, зүрхний шигдээс...
  2. Мэс заслын эмчилгээ үйлчилгээний нийгмийн эрүүл мэндийн даатгалын хамгаалалтаас давсан зардлыг даатгалын үнэлгээнд багтаан олгоно. Мэс засалтай холбоотой зардлууд- мэс  заслын зардал, мэс заслын дараах 30 хоногийн амбулаторийн болон эмийн эмчилгээний зардал, мэс засал хийлгэхтэй холбоотой ор хоногийн төлбөр.

Хүнд өвчний эрсдлийн даатгал

Энэхүү даатгал нь хүмүүст бага өртгөөр даатгуулж, хөрөнгө мөнгөний бэрхшээлгүйгээр эмчилгээ хийлгэж эдгэрэх боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм.

Даатгалын хамгаалалт

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Амь насны даатгалын төрлүүд:

Амь насны даатгал:

Амь насны даатгал нь аливаа өвчин болон гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэх тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгож санхүүгийн гэнэтийн эрсдэлээс хамгаалах даатгал юм.  Жишээ нь:

Дорж уул уурхайн компанид ажилдаг. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцад нуралт, хий алдагдал, усны урсгал гээд түүний амь нас , эрүүл мэндэд гэнэтийн эрсдэл учирч болзошгүй тул амь насны даатгалд даатгуулсан.

Даатгалын үнэлгээ

Нас

Гэрээний хугацаа

Хураамж төлөх давтамж (сар бүр)

100,000,000

35

30 жил

105,263

 

Амь насны даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

Зээлдэгчийн амь насны даатгал

Энэхүү даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас (бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол) амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал юм.

Жишээ нь :

Болд саяхан орон сууцны ипотекийн 8%-ийн зээлд хамрагдан шинэ байртай болсон. Тэрээр өөрийн гэр бүлийн гишүүдийнхээ ирээдүйг баталгаатай байлгаж, эрсдэл тохиолдсон үед өрхийн санхүүгээ тогтвортой байлгахын тулд зээлдэгчийн амь насны даатгалд даатгуулсан.

Зээлийн үлдэгдэл

Нас

Гэрээний хугацаа

Хураамж төлөх давтамж (сар бүр)

70,000,000

30

20 жил

16,598

Зээлдэгчийн амь насны даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

Насан туршийн амь насны даатгал

Даатгуулагчийн амь насыг насан туршид нь даатгаснаар түүний гэр бүлийн санхүүг тогтвортой байлгах зорилготой даатгал юм.

Даатгалын хамгаалалт нь:

Жишээ нь :

Даатгалын үнэлгээ

Нас

Хураамж төлөх давтамж (сар бүр)

200,000,000

25

180,600

Насан туршийн амь насны даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Хувийн тэтгэврийн даатгал нь нас ахих үедээ нэмэлт тэтгэвэртэй байх зорилгоор мөнгөн хуримтлал бий болгож үр хүүхэд хайртай дотны хүмүүсдээ өв залгамжлуулах боломжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Тэтгэврийн даатгалын төрлүүд  :

Хугацаат тэтгэврийн даатгал

Энэхүү даатгалд хамрагдсанаар 60 наснаас эхлэн нэмэлт тэтгэвэр авах ба хуримтлалын мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээгээр амь насны даатгалын хамгаалалт үйлчилнэ.

Жишээ нь:

Хувийн ЭМД-ын хамгаалалт

Нас

Сард авах тэтгэврийн хэмжээ

Тэтгэвэр авах хугацаа

Хураамж төлөх давтамж (Сар бүр)

Эрсдэлийн хамгаалалттай

25

500,000

10 жил

40,451

Тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсхүл нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр нь хуримтлуулахаар гэрээнд тусгасан бүх мөнгийг ар гэрт нь олгоно.

 

Эрсдэлийн хамгаалалтгүй

25

500,000

10 жил

19,849

Тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд үлдэгдэл тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгоно.

 

Хугацаат тэтгэврийн даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгал

Энэхүү даатгалд хамрагдсанаар хамгийн багадаа таван жил хураамжаа төлөөд тэтгэвэр авах боломжтой. Хуримтлал үүсэх хугацаанд гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон амь насанд эрсдэл учирсан тохиолдолд даатгалын хамгаалалт үйлчилнэ.

Жишээ нь :

Нас

Сард авах тэтгэврийн хэмжээ

Тэтгэвэр авах хугацаа

Хураамж төлөх давтамж (Сар бүр)

Монгол банкны бодлогын хүүгээр өгөөж тооцох

 

Нийт хуримтлал

25

500,000

10 жил

40,451

11%

37,716.5124

 

Даатгалын

хамгаалалт

  • Гэнэтийн ослын улмаас ХЧБ-алдсан тохиолдолд даатгуулагчийн хураамжийг гэрээний хугацаа дуусах хүртэл даатгалын компаниас хариуцаж төлнө.
  • Гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд үүссэн тэтгэврийн хуримтлалыг хоёр  дахин нэмэгдүүлж гэр бүлд нь олгоно.

 

Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

< Буцах