< Буцах

Санал болгож буй нэр:

Энх Оршихуй Даатгал

Оролцогч:

Самбууням Очгэрэл

Лого:

Нэрийн тайлбар:

  1. Оноосон нэр

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”–д “Энх” гэдэг нь амар тайван, амар амгалан, эрүүл саруул, өвчин зовлонгүй гэсэн утгыг илэрхийлэх бол “Орших” гэдэг нь амьдрах, байх гэсэн утгыг илэрхийлнэ хэмээжээ. Харин “Энх Оршихуй Даатгал” хэмээх нэр нь амьдралын даатгалын тусламжтайгаар эрсдэлээс хамгаалагдаж амар тайван амьдрах гэсэн утгыг илэрхийлнэ.

  1. Нэрийн тайлбар

Хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадвар нь түүний орлого олох гол хэрэгсэл болдог учраас амь нас, эрүүл мэндтэй холбоотой үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хийдэг амьдралын даатгал нь даатгуулсан иргэдэд төдийгүй урт хугацааны мөнгөн хуримтлалын сан бүрдүүлж, нийгэм болон эдийн засагт олон хэлбэрээр үр өгөөжөө өгдөг байна.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Эрүүл мэндийн даатгал нь даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий даатгалын бүтээгдэхүүн юм.

Монголчууд эрт дээр үеэс “Эрхэм баян эрүүл мэнд, Эрдэм ном удаах баян, Эд хөрөнгө адаг баян” хэмээн сургасаар ирсэн ард түмэн билээ. Эрүүл энх байвал эрдэм мэдлэг, эд баялгийг олж болно гэдгийг сургамжилжээ. Аливаа өвчин хэлж ирэхгүй тул эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар аливаа өвчлөлөөс үүсэх гэнэтийн зардлыг шийдэх боломжтой. Тухайлбал:

 


[1] Үндэсний Амьдралын Даатгалын тооцоолуураар даатгуулагчийн насыг 25–р тооцоолов.

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Амь насны даатгал нь даатгуулагч нь аливаа өвчин, гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд гэр бүлийнхэнд нь нөхөн төлбөр олгож, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг даатгал юм.

Амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүд нь төрийн нийгмийн хамгаалал дээр нэмэлт баталгаа болдог ба тэр дундаа амь насны даатгал нь чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал:

Нөхөн төлбөрийн баталгаатай: Амь насны даатгал нь урт хугацааны даатгал тул нөхөн төлбөрөө найдвартай өгөх болов уу гэсэн эргэлзээ байдаг бол Германы номер нэг давхар даатгалын компанийн даатгалд хамруулдаг тул нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Тэтгэврийн даатгалийн үйлчилгээ нь өндөр насны тэтгэвэрт гарсан үедээ нийгмээс болон үр хүүхдээсээ санхүүгийн хамааралгүй элбэг хангалуун амьдрах боломжийг олгодог. Үүнээс гадна олон талын давуу тал, үр шимтэй. Тухайлбал:

< Буцах