< Буцах

Санал болгож буй нэр:

Баталгаат Амьдралын Даатгал

Оролцогч:

Сонгодогбазар Тэргэл

Лого:

Нэрийн тайлбар:

Баталгаат гэдэг үгний ард маш олон эерэг зүйлс төсөөлөгдөж байгааг анзаарч болно . Жишээлбэл: Найдвартай байдал, итгэл даахуйц чанар, эерэг хандлага, санхүүгийн эрх чөлөөт байдал болон нэг бүтэн хамгаалалтанд орчихсон юм шиг мэдрэмж төрөх гэх мэт зүйлс анзаарагдана. Үг гэдэг хүнийг амьдруулж,баярлуулж, уйлуулж, сэтгэлээр унагаж, зовоож бас гомдоож, итгэл төрүүлж, хөгжилтэй байх гэх мэт тухайн хүний зан араншин байгаа байдлыг бүрэн илэрхийлж чадах хамгийн том толь юм гэж би хувьдаа боддог. Иймд хүнд илүү хялбар, амархан ойлгох боломжтой, эерэг зүйлсийг бодогдуулсан үг сонгосон гэж бодож байна.           

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Энэ нь хувь хүн өөрийнхөө амь нас болон бусад өвчин зовиурыг санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчилэгдэхэд тусладаг даатгал юм. Аливаа улс орны даатгалын салбарт зайлшгүй байх ёстой хувилбар. Манай орны хувьд цалингаасаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөөд авч буй үр ашиг нь бага ба улсын эмнэлэг дараалал ихтэй харин хувийн эмнэлэг нь үнэ өртөг өндөр байдаг учираас сэтгэл ханамжтай үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй. Жилдээ 2 сая төгрөгийг улсаас авах боломжтой ч энэ нь манай орны зах зээлд тохиромжгүй тоо ба эмнэлэгийн үнэ ханшид бараг хүрдэггүй. Харин хувиараа даатгалд хамрагдан сар бүр хуримтлал үүсгэн түүгээрээ эмнэлэг болон хувийн эрүүл мэндээ хамгаалах нь одоогийн нийгэмд маш хэрэгтэй зүйл болоод байна.

              Даатгалын компаниудаас өөрт тохирсоныг сонгон үйлчлүүлж ирээдүйн эрсдэл , өвчин, осол гэмтлээс өөрийгөө хамгаалах нь иргэн хүний бас нэг үүрэг байх. Мөн хэрэв хуримтлал үүсгэвэл тухайн хүн гадаад руу явж эмнэлэгийн салбартаа өндөр хөгжсөн газарт эмчилгээ үйлчилгээнд хамрагдах маш том тусламж болж өгхөөс гадна сэтгэл ханамжтай байх боломжтой юм. Манай улс өвөлдөө утаанд хордож зундаа цэвэрлэх байгууламжын үнэр болон хөрсний бохирдолт ихтэй байдагтай холбон олон төрлийн өвчин үүсэх том шалтгаан болж байна. Үүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? Мөн хэрхэн эмчлүүлэх вэ? Энэ асуултууд хүн болгоны толгойны өвчин болж байна. Гадаад орон явж амьдрах хүмүүсийн тоо ч жил ирэх тусам дээрхи хүчин зүйлсээс болж нэмэгдсээр байгаа. Харин эх орондоо тэр дундаа Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс маань хордож байгаа ч түүнийгээ эмчлүүлэх боломж нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм. 

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Энэ нь хувь хүн өөрийнхөө амь нас болон гэр бүлийн хүрээнд найдвартай баталгаатай байдлыг хангах үйлчилгээ юм. Эрсдэлд орж гэр оронд гал гарах эсвэл гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтэх мөн амь насаа алдах гэх мэт тохиолдлуудад гэр бүлд нөхөн олговор олгох зарчимаар явагддаг даатгалын нэг хэлбэр юм. Хувь хүнд ямар нэгэн асуудал тулгарсан ч ар гэрт нь санхүүгийн туслалцаа үзүүлж чаддагаараа бусдаас онцлог. Өөрийгөө болон гэр бүлээ батаалгаатай амьдруулж чадхаар болно.

            Амь насны даатгал нь дотроо мөн агиллуудтай байж болдог ба тухайн даатгалын байгууллага өөрсдийн онцлог дүр төрхийг ашиглан хэрэглэгчидэд санал болгож болно. Хөгжил ирэх тусам хувь хүний аюулгүй байдал хөндөгдөж байдаг нь маргаангүй. Газар хөдлөлт, цасан шуурга, үер гэх мэт байгалийн хүчин зүйлсээс хамаарч мөн эрсдэл маш ихээр гардаг. Барилга байгууламж ихээр баригдаж зам талбай нэмэгдсээр байгаа энэ үед дээрээс барилгын төмөр унах, энэ тэнд мэдэгдэхгүй нүхэнд унах гэх мэт эрсдэлүүд маш их болж байна. Мөн хотын замын хөдөлгөөнд буруу оролцосноос эрсдэл ихсэх тохиолдолд ч ялгаагүй. Хүн өөрөө аюулгүй амьдрахыг хүссэн ч аюулгүй амьдрах баталгаа байхгүй болсоор байна. Эрсдэлээс сэргийлж өөрийгөө болон гэр бүлээ баталгаатай найдвартай амьдруулахын тулд амь насны даатгалд хамрагдах нь зөв сонголт болно. 

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Бид мэдээж хөгширнө. Мөнхийн залуу байж чадахгүй бас бүтэхгүй. Идэвхигүй зогсонги байдалд хүн болгон л очдог нь хүний амьдралын жам. Хотын гудамжаар явж байхад жин үзээд гурван зуун төгрөг гээд сууж байгаа нүдэндээ гал цоггүй болсон өвөө эмээ нарыг хархаар өрөвдөх сэтгэл төрдөг. Тэд бидний хийж чадаагүй зүйлсийг хийгээд, бидний ирээдүйг бэлдээд цааш нь улам хичээгээрэй гээд  улс орноо хөгжүүлж бүхий л амьдралаа зориулж чадсаны үр дүнд гудамжинд суугаад нэг талхны мөнгө олох гээд сууж байдаг. Энэ насан дээрээ тэд хангалуун юунд ч санаа зовох зүйлгүй ядаж л гэдэс цатгалан сууж байх ёстой гавьяатнууд. Хэрэв засаг төр тэдний нийгмийн даатгал нэрийдлээр цалингаас нь суутган авсан хураамжыг насан туршид нь авсан шигээ сайхан амьдруулж чадаж байна уу? Миний бодлоор үгүй гэж бодож байна. Хэрэв тэдэнд одоо үеийнх шиг даатгалын байгууллагууд их байсан бол бидний нүдэн дээр ядруухан сууж байх байсан уу? Магадгүй зууны наян хувь нь сайхан амьдрах байсан байх гэж бодном. Тэгхээр бидэнд тэтгэвэрийн даатгал гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болж байна. Нийгмийн даатгалаас авах тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Нас барсан ч гэр бүлдээ өвлүүлж үлдээх боломжтой ба хугацаагаа өөрөө тохируулах боломжтой уян хатан нөхцөлтэйгээр тухайн даатгалын байгууллагатай гэрээ хийж болно. 

< Буцах